Цэцэрлэгүүдэд ионжуулагч гэрэл тавина
Энэ жил нийслэл хот бүх цэцэрлэгүүдийн гэрлийг ионжуулагч гэрлээр солиход зориулж 442 сая төгрөг төсөвлөсөн бөгөөд Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар уг төсөл хөтөлбөрийг зохион байгуулж, тендер зарлаад байна.
Хүүхдийг сурч, хөгжих эрүүл, аюулгүй орчин нөхцөлийг бүрдүүлэх нь цэцэрлэг цөөн, нэг хүүхдэд ногдох зай талбайн хүрэлцээ муу өнөө үед чухал эрэлт хэрэгцээтэй ажил юм.
Цэцэрлэгүүдийн гэрлийг ионжуулагч гэрлээр солиход зориулж 442 сая төгрөг төсөвлөсөн
Ионжуулагч гэрэл гэдэг нь эрчим хүчний хэмнэлттэй сөрөг цэнэгт ион үүсгэгч гэрэл бөгөөд агаар дахь жижиг тоосонцорыг бууруулах замаар нян бактерийг устгах, элдэв халдварт өвчин, амьсгалын замын өвчин үүсэх эрсдэлийг бууруулах онцлогтой.
Нийслэлийн хэмжээнд нийт 181 цэцэрлэгт 2-5 насны 10.000 орчим хүүхэд хамрагддаг статистик бий. Тэгвэл энэ онд нийслэлийн хэмжээний нийт цэцэрлэгийн гэрлийг сольсноор 10.000 орчим хүүхэд эрүүл, таатай орчин нөхцөлөөр хангагдах юм.
/Монголын мэдээ/
URL:













