Ирцгүй “Эдийн засгийн форум” үргэлжилж байна
“Монголын эдийн засгийн форум” чуулга уулзалт хоёр дахь өдрөө Төрийн ордонд үргэлжилж байна. Болж байна ч гэж дээ ямар ч ирцгүй нэг ёсондоо зохион байгуулалт муутай хурал болон өндөрлөх нь. Зохион байгуулагч нь энэхүү форумд ирсэн төлөөлөгчидтэйгээ муур хулгана болох нь халгүй л яваа аж.
Тэр ч байтугай Монгол улсын өнөө сайхан яриад буу халдаг Эдийн засгийн хөгжлийн сайд нь ч нээлтэнд нь ирээгүй, ерөөсөө ч сүүдэр нь харагдсангүй. Энэ мэтчилэн “Монголын эдийн засгийн форум”-д ард иргэд нилээдгүй ач холбогдол өгч ажиглаж байсан ч энэ нь талаар боллоо. Учир нь өнөөдөр хурлын хоёр дахь өдөр боловч төрийн ордон эл хульхан байна. Танхимд нь хэдхэн хүн л сууж харагдана.
Гэтэл энэхүү хуралд хичнээн их хөрөнгө зарцуулсан бол гадаад дотоодын төлөөлөгчдийг байрлуулах байр сав, хооллох хоол гээд л урсаж өгсөн нь гарцаагүй гэтэл хурлын ирц, оролцож байгаа хүмүүс нь ямархан ач холбогдол өгч байгаа нь харамсалтай.
Ч.Мөнхбат
URL:










