АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН ЧИГЛЭЛЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

p18k0lst6816rm2a11cvp12idets1Нийслэлийн Архивын газрын сургалт арга зүйн ажлын 2014 оны төлөвлөгөө болон нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу нийслэлийн Архивын газраас оны эхний хагас жилд “Таны оролцоо-бидний дэмжлэг” сэдэвт ажлын байрны нээлттэй сургалтыг 7 хоног бүрийн Баасан гарагт УБ хотын нийтийн төв номын сангийн байранд буюу Д.Нацагдоржийн номын санд зохион байгуулж байна.

Сургалт нь нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын архив, бичиг хэргийн ажилтнууд, төрийн албан хаагчдад зориулагдсан бөгөөд “Албан хэрэг хөтлөлт, архивын зааврын хэрэгжилт, баримт бичгийн стандартыг мөрдөх асуудлаар онол, дадлага хосолсон хэлбэрээр дараах сэдэв, агуулгын хүрээнд явагдаж байна

Сургалтын сэдэв, агуулга.

Д/д Хичээлийн агуулга, сэдэв Хугацаа
1.    Байгууллагын албан хэрэг хөтлөлт, баримт бичгийн стандартын хэрэгжилт. III/28, IV/04
2.    Баримт бичгийн эргэлтийн зохион байгуулалт IV/11, IV/18
3.    Тамга тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх үйл ажиллагаа IV/25
4.    Архивын цаасан суурьт баримтад тоо бүртгэл хөтлөх, эрдэм шинжилгээ, мэдээлэл лавлагааны сан бүрдүүлэх тухай V/02
V/09
5.    Архивын баримтын хадгалалт хамгаалалт, ашиглалтын үйл ажиллагаа V/16
6.    Төрийн архивт цахим нөхөн бүрдүүлэлт хийх ажиллагаа V/23
7.    Сэдэв нээлттэй. /Албан хаагчдын хүсэлт, хэрэгцээ шаардлагын дагуу зохион байгуулна./ V/30

Дэлгэрэнгүй мэдээллийг Нийслэлийн Архивын газрын archive.ub.gov.mn цахим хуудаснаас авч болох ба 315066 утсаар холбогдож болно гэж Нийслэлийн Архивын газраас мэдээллээ.


URL:

Сэтгэгдэл бичих