UBS телевизийн 2-р студи бүхэлдээ шатжээ

UBS телевизийн 2-р студи нь бүхэлдээ шатсан байна. Тус студи нь телевизийн гол уран бүтээлээ явуулдаг студи байсан бөгөөд хэдэн саяар үнэлэгдэх мэргэжлийн тоног төхөөрөмжүүд байсан гэнэ.
Гал гарсан газар дуудлагын дагуу онцгой байдлын газрын аврах ангийн таван машин ирсэн бөгөөд одоогоор галыг бүрэн унтраажээ. Одоогийн байдлаар гал гарсан шалтгаан тодорхойгүй байгаа юм
URL:













