Налайхад согтуу эр найз хүүхнээ зодож дээрээс нь “морь харжээ”

32_4a69c53c777fda279db34c540ba44b2beac119c9Найз бүсгүйгээ зэрлэгээр зодож элдвээр тохуурхан даажигнасан хэрэг энэ дүүрэгт гарчээ. Тоосгоны үйлдвэрт ажилладаг Даваасүрэнгийн Нэргүй гэдэг 32 настай залуу согтуудаа хамтран амьдаргч эмэгтэйнхээ баруун хөлийг модоор цохиж дунд чөмгийг нь хугалсан, босож чадахгүй байхад нь тохуурхан даажигнаж дээрээс нь бие засах зэргээр ёс бусаар авирласан хэрэгтээ шүүхээс 10 жилийн хорих ялаар шийтгүүлжээ.

Хамтран амьдрагчдаа зодож гэмтээх болсон шалтгаан нь тэрээр Нэргүйн өмнөөс гарын үсэг зураад ажлын хөлс болох 4000 төгрөгийг нь хэлэлгүй авчихсан байсан гэнэ. Эр эм хоёр нэлээд уудаг байсан бололтой.Тэр өдөр эмэгтэй нь цалин хэлэлгүй авснаас гадна урьд өдөр нь дотуур хувцасгүй ирсэн гээд нэлээд “хэрэг өдүүлсэн” байж. Зэрлэгээр зодуулсэн эмэгтэй хажуу дэлгүүртээ зугтаж ороход худалдагч нь агуулахдаа нууж амийг нь аварсан гэнэ.

NUUTS.MN


URL:

Сэтгэгдэл бичих