МАН-ын бүлэг Ерөнхий сайдад хариуцлага тооцно

алтааУИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хурлаараа энэ долоо хоногийн Байнгын хороо болон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хуулийн төслүүдийн талаар байр сууриа нэгтгэжээ. Тухайлбал, Өрийн удирдлагын тухай хуулийн төслийн дээд хязгаарыг МАН-ын бүлэг дэмжихгүй гэлээ. Мөн тус бүлгийн хуралдаанаар Засгийн газраас өргөн барьсан бараа, үйлчилгээний тухай буюу Тендерийн тухай хуулийн төслийг дэмжихгүй байх шийдвэрт хүрчээ.

Тодруулбал, энэ хуулийн төсөл нь өнгөрсөн 20 жилийн хугацаанд шалгаруулж ирсэн тендерийн ажиллагааг үгүйсгэсэн, өмнөхөөсөө ухарсан хуулийн төсөл болсон гэж МАН-ын бүлэг үзэж байгаа аж.
МАН-ын бүлгээс 10 хоногийн өмнө Засгийн газарт буюу Ерөнхий сайдад хариуцлагагүй ажиллаж байгаа сайд, албан тушаалтнууддаа хариуцлага тооцох хугацаа өгсөн. Өөрөөр хэлбэл, 10 хоногийн дотор хариуцлагагүй албан тушаалтнууддаа өөрөө хариуцлага тооцохыг шаардсан боловч энэ хугацаа нь дууссан. Энэ хугацаанд Ерөнхий сайд ямар нэг шийдвэр, хариуцлага тооцох асуудал яриагүй учраас МАН-ын бүлэг энэ асуудлаар хуралдахаар болсон байна. Тодруулбал, МАН-ын бүлэг өнөөдөр ээлжит бус хурал зарлаж, Ерөнхий сайдад хариуцлага тооцох эсэхээ шийдвэрлэхээр болсон байна.

 

Б.ДАВААТОГТОХ /ӨДРИЙН ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих