Брэндийн нэрсийг хэрхэн зөв дуудах вэ
Дэлхийд алдартай олон арван брэндээс “Audi”, “Adidas”, “Porsche”, “Yves Saint Laurent” гээд нэлээн хэдэн брэндийн нэрийг хэрэглэгчид буруу дууддаг гэнэ. Мөн дээрх брэндүүдийн нэр хамгийн маргаантай хэллэгтэйд нь ч ордог байна.
Зүүлт, бэлэн хувцас, тансаг үнэртэн зэрэг дээд зэрэглэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Францын “Hermиs” брэндийн нэр нь Грекийн эртний үлгэр домогт гардаг Олимпийн бурхадын нэгнийх нь нэр юм. Энэ нэрийг англи хэлтэн орнуудад “Хөрмийс”, зарим оронд “гермес”, “хээр-мэс” гэж дуудах байдал өргөн ажиглагддаг. Англи хэлтнүүд энэ үгийг хэлэхдээ эхний үе буюу “her”-ийг эмэгтэй хүнийг заасан “her”, дараагийн үеийг нь би гэсэн утгатай “me” буюу “мий” гэх үгтэй ижил дуудлагаар хэлж, төгсгөлийн “s” үсгийг “с” гэж дууддаг. Эдгээрийг нийлүүлбэл дээр дурдсан хөр-мий-с гэсэн дуудлага үүсч байгаа юм. Гэвч үнэн хэрэгтээ “Hermиs” нэрийг “Ermez” буюу “Эрмез” хэмээн дуудах ёстой гэнэ. Ингэхдээ үгийн эхэнд орсон “h” үсгийг дуудалгүй орхиж, дараах “e” үсгийг “э”, төгсгөлийн “s” үсгийг “з” гэж дуудна.
“Givenchy” энэ нэрийг дэлхийд мэдэхгүй хүн гэж бараг байхгүй байх. Ихэнх хүн бичлэгээс нь хараад Англи хэлний “given” буюу өгөх гэдэг үгийн өнгөрсөн цагийн хувирсан хэлбэрийн дуудлагаар “гивен”, харин төгсгөлийн “chi” гэснийг “чи” гэж нилүүлээд шууд л “гивен-чии” гэж үгийн хоёрдугаарт орж байгаа “и” үсгийг өргөлттэйгөөр дууддаг. Тэгвэл энэ үгийг яаж дуудвал зөв болох вэ? “Ji-von-shee” буюу “жи-вон-шии” болох нь байна.
“Adidas” энэ үгний “и”үсгийг уртаар дуудах уу, богиноор дуудах уу? Бичлэгээс нь харахад богиноор дуудахаар юм шиг байгаа юм. Герман хүний нэрнээс гаралтай энэ нэрний зөв дуудлага нь Найки брэндийн нэртэй ижил дүрмээр дуудна. “а-deee-das,” буюу “а-дий-дас” гэх нь зүйтэй аж.
“Saucony” бол бас л дуудлагын хувьд маргаантай брэнд нэрнүүдийн нэг. Уг гарвал нь Англи хэлнийх бөгөөд Йоркширын аялгаар дуудах нь зөв гэнэ. Ихэнх хүн “сөү-ко-нии”, “сау-ко-ни”, “со-ко-ни” гэх мэтчилэнгээр хэлнийхээ онцлогоос шалтгаалан өөр өөр дууддаг. Тэгвэл зөв дуудлага нь “sock-a-nee” буюу “сок-а-ни” гэдэг юм байна.
Загварын ертөнцийн томоохон брэнд “Yves Saint Laurent” нь үүсгэн байгуулагч Франц хүний нэр юм. Дуудлагын хувьд олон оронд өөр өөр байдаг аж. “Eve san law-ron” буюу “Ийв-сан-ло-рон”. Гэхдээ үгийн төгсгөлийн “н” үсгийг бүдэгхэн хэлдэг байна.
- See more at: http://world.time.mn/content/46111.shtml#sthash.MVYlgYIH.dpuf
URL:













