НИЙСЛЭЛИЙН НОГООН БVСЭД ХУУЛЬ БУСААР ИХ ХЭМЖЭЭНИЙ ГАЗАР ХАГАЛЖЭЭ

Сургуулийн биеийн тамирын талбай, орон сууцны гаднах хvvхдийн тоглоомын талбайг нэг шєнийн дотор эвдэж сvйтгэн газар ухаж, барилгын суурь цутгадаг байсан цаг саяхан. Саяхан ч гэж дээ бараг арилаагvй, єнєєдєр ч иймэрхvv дvр зураг байгаа. Гэхдээ ємнєхєєс багассан байх л даа. Тэгвэл газрын дээрэмчдийн зарим нь нийслэлээс дvрвэж, хотын бvр ногоон бvсэд халдан газар дээрэмддэг болж. Мэдээж зєвшєєрєлгvйгээр.

Сонгинохайрхан дvvргийн 21 дvгээр хорооны нутаг Гvнтийн ард их хэмжээний газар хагалсан байна гэсэн иргэний мэдээллийн дагуу Засгийн газрын хэрэгжvvлэгч агентлаг Ойн газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, аялал жуулчлал, геологи уул уурхайн хяналтын байцаагчийн хамт тус газрыг зорилоо. Нийслэлээс 30 орчим км явсаар Гvнтийн даваа давангуут модны захад нєгєє хагалсан газар нь нvдэнд ил харагдах аж. Байдлыг ажвал хvнсний ногоо тарих зорилготой юм уу гэлтэй модны захаас 100 метр ч хvрэхгvй зайтай, єнгє єнгийн цэцэг алагласан, адуу мал идээшилж баймаар зvлэгтэй газрын хєрсийг эргvvлээд хаяжээ. Амар хялбарыг харж намаг газар хагалсан болов уу гэсэн бодол ч тєрєв. Учир нь, ногоогоо услахаас залуухуурч намагтай газрыг сонгосон бололтой. Нvдэн барамжаагаар харвал хоёр орчим га газрын хєрсийг эргvvлж, хувийн бизнесээ хєгжvvлэхээр бэлтгэсэн байх. Манаач Д.Сvхээгээс ямар зорилгоор энэ газрыг хагалсан болохыг тодруулахад “Би мэдэхгvй ээ. Манайх Шархадны аманд байдаг юм. Энэ талбайг сахиад єгєєч гэхээр нь л нvvж ирсэн. Энд буугаад 20 гаруй л хонож байна. Ямар хvн хагалуулсныг сайн мэдэхгvй юм. Зарим хvний хэлж буйгаар талбайг тойруулаад мод тарина гэж ярьж байсан” хэмээв. Манаач Д.Сvхээ тус хагалсан газрын чулууг тvvж талбайгаас гаргаж хаядаг гэж байлаа.Тэдэнтэй зохион байгуулагч гэх н.Сэлэнгээ гэдэг бvсгvй хааяа уулзаж, утсаар ярьдаг гэнэ.
Уг нь, хуульд зааснаар нийслэлийн ногоон бvсэд ямар нэгэн vйл ажиллагаа явуулах зєвшєєрєл єгдєггvй. Гэтэл хуулиас дээгvvр том толгойтой нєхдvvд л ийм зvйл хийж байгаа бололтой. Тодруулбал, Мэргэжлийн байгууллагынханд Сєvл рестораны эзэд нь ийн хийж байгаа гэсэн мэдээлэл иржээ. Гэхдээ энэ мэдээлэл нь албан ёсны биш учраас тэдний хийж байгаа ажил гээд хэлчихэж болохгvй гэнэ. Тиймээс хэн, ямар зорилгоор эзэмшиж байгааг нь тодорхой болгочоод хуулийн дагуу арга хэмжээ авна гэв. Хэдийгээр хууль бус vйлдэл хийж байгаль сvйтгэсэн хvмvvст хуулийн дагуу арга хэмжээ авсан ч дахиад хуучин хэвэнд нь оруулж чадахгvй болохоор даанч харамсалтай.
Бензиний хангамж сард 5-10 мянган тєгрєг байдаг

Тус газрын байгаль хамгаалагч О.Алтанбаганаас цєєн асуултад хариу авлаа.
-Та энэ газрыг хагалж байхыг мэдээгvй юм уу?
-Энэ газрыг тавдугаар сарын 27-нд ирж хагалсан. Би тухайн vед нь ирж хууль бус vйлдлээ зогсоо гэсэн шаардлага удаа дараа тавьсан л даа. Эзэн нь ямар хvн гэдгийг нь мэдэгдэхгvй юм. Тиймээс манаачид нь хоёр гурван удаа шаардлага тавьсан. Холбогдох хvмvvсийг нь авчирч уулзуул гэхэд єнєєдрийг хvртэл нэг ч хvн ирээгvй. Зохион байгуулагчтай нь ярихаар дээш нь хэлье ээ, асуудлыг одоохон шийднэ гэсэн хариулт л єгч байгаа.
-Энэ талаар холбогдох хvмvvст нь мэдэгдсэн биз дээ?
-Цаг тухайд нь л мэдэгдсэн. Vvний дагуу холбогдох мэргэжлийн хvмvvс нь ч ирж байна.
-Ер нь, байгаль хамгаалагчдын хангамж ямар байдаг вэ. Модны хулгайчидтай таар-лаа гэхэд єєрийгєє хамгаалах боломжийн хувьд?
-Хангамж гайгvй ээ. Нормын хувцас, цахилгаан бороохой, мотоцикль гэх мэт зvйлийг єгдєг.
-Таны хувьд хэчнээн хэмжээний талбай хариуцан ажиллаж байна. Бензиний хvрэлцээ хэр бол?
-Шар хадны ам, Солонготын давааг хариуцдаг. Тvлш шатахуунаа хvргээд болж л байна. Сардаа 5-10 мянган тєгрєгийн норм єгдєг юм. Мотоцикль бага иддэг болохоор гайгvй.
-Модны хулгай гайгvй юу?
-Нийслэлийн ногоон бvс болохоор харьцангуй тайван шvv.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих