Д. ЗАГДЖАВ ГИШҮҮН Энхбаяр болон ерөнхий сайд С. Баяр нарт шаралхаад амаа үдчихсэн гэнэ?

УИХ-ын танхимд уралдаж, уралцан байж орсон хэрнээ хэлгүйчүүдийн армид жагсаж яваа эрхэм бол Д. Загджав гэдэг Ховдын гаралтай, Хан-Уулын эзэн явсан эр юм. Дүүрэг жанжилж байхдаа тэр МАХН-ын хэл амтай эрхмүүдийн клубт багтдаг байснаар үл барам ОХУ-ын Холбооны хурлын зөвлөлийн дарга Сергей Мироновыг Монголд айлчлахад “Намайг төмөр замын дарга болгохоор миний орос найз ирсэн” гэдэг хэл аманд орооцолдож ч үзсэн.  Түүнийг бас экс ерөнхийлөгч Н. Энхбаярын бүлгийн гишүүн учир намынхаа дарга нараас төвөгшөөж амаа хамхисан гэх нь ч бий.     Түүнчлэн 2008 онд намын генсек асан Д. Идэвхтэнгээс тавхан саналаар илүү гарч парламентад суусан хойноо яам өгч сайд болгосонгүй, Их өрийг тэглэхэд миний нэмэр орсон ч одон шагнасангүй хэмээн Энхбаяр болон ерөнхий сайд С. Баяр нарт шаралхаад ам хэлээ үдчихсэн гэлцдэг.


URL:

Сэтгэгдэл бичих