Учир битүүлэг нүх харь гаригийн хаалга уу?

e04zby90uuw3azhadxsr

ОХУ-ын умард хязгаарт нисдэг тэргээр ажиглалт хийж явсан хайгуулчид Ямалын хойгоос үл мэдэгдэх том хар нүх олжээ. Тус бүс нутагт англи хэлээр хэвлэгддэг, орон нутгийн сонин “Siberian Times”-д мэдээлснээр ОХУ-ын ШУА-ийн Мөст гадаргуу судалгааны хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачид учир битүүлэг нүхийг судлахаар Ямало Ненецийн өөртөө засах тойргийг зорьсон гэнэ.

Аварга нүх ойролцоогоор 80 метр өргөн бөгөөд хэр гүн болохыг нь одоогоор тогтоох аргагүй аж. Сибир дэх Хойд туйл судлалын төвийн мэргэжилтэн Анна Курчатовагийн ярьснаар дулаарлын нөлөөгөөр газрын гүн дэх байгалийн хий ус, давс зэрэгтэй холилдон тэсэрч, ийм нүх үүсгэсэн байх магадлалтай юм байна. Харин элдэв таамаг, ид шидэд итгэгчид Ямал хэмээх үг нутгийнхны хэлээр дэлхийд нээгдсэн харь гаригийнхны хаалга эсвэл ертөнцийн төгсгөл гэсэн утгатайг онцолж, аймшигт хар нүх мууг зөгнөж байх вий гэж эмээж байгаагаа цахим ертөнцөд өрнөсөн мэтгэлцээний үеэр нуусангүй.


URL:

Сэтгэгдэл бичих