Хоёр хүүхдээ орхиж, гурав дахь нөхрийн хаяа түшсэн мисс Ч.Чулуун-Эрдэнэ дахин үрийн зулай үнэрлэжээ
Бүх зүйл одоогийнх шиг нээлттэй болоогүй байсан 1990-ээд оны үед арван жилийн ширээний араас мисс хэмээх алдрыг хүртсэн хоёрхон бүсгүй байдгийн нэг нь “Монголын сайхан бүсгүй 1992” тэмцээний тэргүүн мисс Ч.Чулуун-Эрдэнэ юм.
Яармагийн дэнжийн жаахан охин миссийн титэм зүүснээр “Оготны нүхэнд нуугдсан сувд” хэмээх нэрийг зүүх болсон. Гэвч мисс бүсгүйн амьдрал зүс шигээ өө сэвгүй байсангүй.
Тэрбээр мисс болсныхоо дараахан боксчин Н.Баярсайхантай тоонот гэрт толгой холбосон. Хоёр ч хүүхдийн ээж болсныхоо дараа мисс бүсгүйн сэтгэл хувирч, шүүгч залуутай гэрлэн, нөхөр, хүүхдүүдээ орхиж, хөдөөг зорьсон билээ.
Өнгөрсөн жил Ч.Чулуун-Эрдэнэ мөн л хоёр дахь амьдралдаа цэг тавьсан талаар хэвлэл мэдээллийнхэн шуугиж байсан. Тэгвэл мисс бүсгүй Ховд аймагт гурав дахь амьдралаа төвхнүүлжээ.

Ийнхүү 40 шүргэх насандаа дахин амьдрал зохиосон тэрбээр өнгөрсөн сард амаржиж, гурав дахь хүүхдээ төрүүлсэн байна. Үр хүүхэд гэдэг айл гэрийн аз жаргалын үндэс байдаг. Тэгэхээр мисс бүсгүйд хожуухан ирсэн алаг үр нь амьдралыг нь тэгшитгэж, аз жаргалыг нь гагнаж өгөх биз ээ.
mnews
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.














Jan 7, 2019 -