Нохойгоо тамалсны төлөөсөнд 10 сар

uflfuТэжээвэр нохойгоо машинаар чирэн замаар давхисан эрэгтэйд АНУ-ын шүүх хүнд ял шийтгэлээ.

Амьтныг тамлан зовоосон, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн хэрэгт Рожер Уонсыг Хойд Каролина муж улсын шүүх буруутган 10 сар хорих ялаар шийтгэсэн байна.

Авто машины засварчин  Уонс өнгөрсөн оны 11 дүгээр сард өөрийн тэжээдэг нохойгоо машинаараа чирэн 1.5 километр газар хурдтай давхисан нь замын хөдөлгөөний дүрмийг ноцтой зөрчсөн үйлдэл болжээ.
Чирэгдсэн нохой азаар амьд үлдсэн боловч хөлийнх нь арьс зулгаран унаж яс нь цухуйсан байжээ.

 

 


URL:

Сэтгэгдэл бичих