Эмэгтэйчүүдийн хорихын дарга нар хоригдлуудаасаа луйвардсан мөнгөөр lexus 570 авч унажээ
Тэрээр манай сайтад С.Оюун гэгч эмэгтэй хандсан юм. 2008 онд Сүхбаатар дүүргийн шүүхээр орж 7 жилийн ял авсан байх юм. Гэхдээ яагаад 7 жилийн ял авсан нь сонин биш харин ял эдлэх хугацаандаа Буянгийн Жагаагийн үйлдвэрт 3 жил 6 сар ажиллаж, цалин мөнгөө хэрхэн тооцуулсан нь л сонирхолтой болоод байна. С.Оюун тус үйлдвэрт 3 жил 6 сар ажиллаад суллагджээ.
Ажил хийсэн хүн хойно цалин мөнгөний талаар асуухад хорих ангийн удирдлагууд “Чи 3 сая 200 мянгын төлбөртэй түүнд чинь шилжүүлж байгаа юм” гэдэг байсан юм. Гэтэл шоронгоос гараад гэртээ байж байтал Хадгаламж зээлийн хоршооны өр барагдуулахынхан дуудаад “Өрөө төл” гэсэн гэнэ. 3 жил 6 сар хөдөлмөрлөсөн цалингаараа төлчихсөн ш дээ гэхэд нь “Солиороод бай чи” гээд гадагш явах эрхийг нь хасаад “Зөвхөн Монголдоо” гэгч болгосон байна.
Аргаа бараад Буянгийн Жагаагийн үйлдвэрээс сарын цалин хөлс гэж хэдийг төлж байсныг асуухад “Сар бүр 200-260 мянгыг танай хорих ангийн дансруу хийж байсан байна” гэжээ. 3 жил 6 сар буюу 42 сарын ажлыг нь хамгийн багаар бодоход 8,4 сая төгрөг болж байна. Тус үйлдвэрт 120 хоригдол өдөр шөнөгүй, цаг наргүй ажиллаж байсан гээд бодохоор нийтдээ 576 сая төгрөг хорихын дансанд орсон болж таарна даа. Эмэгтэйчүүдийн хорих ангийн дарга нар огцом дээшилж LEXUS-570 унаад байсны учир ийнхүү тодорч байгаа аж.
Ял эдлэж ядарч яваа хүний ажлын хөлсийг хулгайлдаг, хулгайлаад зогсохгүй мөнгө нэмж авахаар зүтгүүлээд өгөхгүй болохоор эрхийг нь хасаж дарамтладаг хэсэг “юм”- нууд шоронд суух нь дээ.
Б.Мөсөн
agshin.mn
URL:














