Ерөнхий сайдын охин А.Саранзаяагийн хэргийг хэрэгсэхгүй болгов

a9d42801-0fa1-40fe-b7ae-80b34139e66cЕрөнхий сайд Н.Алтанхуягийн охин А.Саранзаяаг Сангийн яамны Төрийн сангийн газрын Төлбөр тооцооны хэлтсийн мэргэжилтнээр ажиллаж байхдаа хуурамч баримтаар их хэмжээний мөнгө “Цэвэр агаар сан”-гийнханд олгосон хэрэгт буруутгаад байсан юм.

АТГ-аас түүнд эрүүгийн хэрэг үүсгэн багагүй хугацаанд шалгасны эцэст прокурорт шилжүүлсэн.

Тэгвэл прокурор хэргийг хянаад гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна гэж үзэн хэрэгсэхгүй болгожээ.

Тодруулбал, А.Саранзаяад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолыг Дүүргийн I прокурорын газраас АТГ-т шилжүүлсэн байна.

gereg.mn


URL:

Сэтгэгдэл бичих