Төрийн банкны мөнгийг ачиж явсан машин шатжээ

527-14079865696de83984630b3806originalХэнтий аймагт Бор-Өндөрт байрлах Төрийн банкинд мөнгө хүргэхээр явж байсан машин замдаа шатсан хэрэг өчигдөр гарчээ. Тухайн машинд  Төрийн банкны мөнгөнөөс гадна айлын гэр ачиж явсан  бөгөөд машинтайгаа хамт шатсан гэх мэдээлэл байна.  Болсон явдлын талаар Төрийн банкнаас тодруулахад “Тийм хэрэг болсон” гэв. Хэргийг Хэнтий аймгийн Цагдаагийн хэлтэсээс шалгаж эхэлжээ.


URL:

Сэтгэгдэл бичих