Лүндээ дарга гомдоод ажлаа өгөхөөр болов уу?
Төрд ард түмний төлөөлөл болж сонгогдсон энэ 76 гишүүн Монголын ард түмэнд сайн сайхан юм хийж шийдэж өгнө гэж бол байхгүй юм шиг байна. Үнэндээ Их хуралын эрхэм гишүүдийн амыг харсаар суухын бол ёстойл бухын доодхыг харж үнэг турж үхэхийн үлгэр болох байх. Эрхэм гишүүдээс энэ дөрвөн жилийн хугацаанд чуулганы хуралдаандаа сууж чухал асуудал шийдэж өгсөн хүн гэвэл арван хуруунд багтчих байх. Бусад нь бараг чөлөөт цагаараа саарал ордон орж, хэсэг шоудаж PR-аа өсгөхийг хичээж байгаал явдаг жишэг тогтсон.
Одоо бүр бие биенийгээ боёкотлон улс төрийн суулт зарлаж байх шиг байна. АН-ын бүлэг сонгуулийн хуулийг хэлэлцтэл Их хуралын нэгдсэн хуралдаанд суухгүй гэж мэдэгдээд байгаа. Тэгээд тэртэй тэргүй эвсэн нэгдэж, нэг хөнжилд хөлөө хийчэхээд одоо олны өмнө ингэж шоудаад ер нь яах вэ дэ. За тэгээд АН-ын гишүүд чуулганы хуралдаанд суухгүй юм байна. Тэр хооронд хэлэлцэгдэх олон асуудлууд яахын болоо хэмээн бодож байтал МАН-ын бүлгийн дарга Лүндээжанцан бүлгийн даргын ажилаа өгөхөөр боллоо гэсэн шуум гарч эхэллээ. Чухам энэнийг юу гэж ойлгохын? Юу нь болохоо байчихаад байгаа юм?
АН-ын гишүүдийг хуралдаа суухгүй гэхээр ардын намын бүлгийн дарга ажилаа өгч байгаа юм уу яаж байгаа юм бүү мэд. Ингэж нөхдүүд төрд түмний төлөөлөл нэртэй сууж бие биетэйгээ өрсөлдөн улс төрийн шоу хийхээ больчихмоор юм даа. Өмнө нь гурван жил нэг намын гишүүд байж болсон хэрнээ одоо ганцхан жил хүрэхтэй үгүйтэй хугацаа үлдчихээд байхад нь үхрийн сүүлэн дээр хутга гэдэг шиг юм болж байх шив.
URL:











![76417500814262014-03-26-11-23[www.urlag.mn]](https://www.fact.mn/wp-content/uploads/2014/03/76417500814262014-03-26-11-23www.urlag_.mn_-205x125.jpg)

