БЗД-т таван настай хүү архи ууж агсан тавьжээ

20140827030342Монголын ахмад багш нарын холбооноос шинэ хичээлийн жил эхлэх гэж байгаатай холбогдуулан удаан уулзалдаагүй ангийнхан амралтын сониноо архи ууж тайлах вий хэмээн халаглаж суугаагаа дуулгалаа. Улс эх орны хөгжлийн гол хөдөлгөгч хүч нь ирээдүй залуу үе. Тэд хүүхдүүд архинд дурлах явдал ихэсч байгаа нь эцэг эхийн хүүхдэддээ хандах хандлага, харилцаа холбоо сул болсонтой холбоотой юм хэмээн  үзэж байна. Архины хамааралтай болсон хүмүүсийн ихэнх нь гэр бүлийн хүмүүжил муутай эцэг эх асран хамгаалагчид нь архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэдэг байсан аж.

Сургуулийн сурагчид байтугай Баянзүрх дүүргийн 28 дугаар хороонд аавынхаа ууж байгаад үлдээсэн аягатай архийг таван настай хүү  ууж согтоод дэлгүүрээс чихэр нэхэн лангууг нь өшигчин хэрдээ агсан тавьж яваа нь архидалт хэрээс хэтэрч аюулын харанга дэлдээд байгааг харуулж байна.Тиймээс архины хэрэглээг багасгахын тулд баар, пабын үйл ажиллагааг зогсоох, үйлчлүүлэхийг нь болиулахаас илүүтэйгээр өөрийнх нь төлөвшилд суулгах нь хамгийн үр дүндтэй гэдгийг ахмад багш нар хэлж байна

 

Б.Мөсөн

agshin.mn


URL:

Tags: ,

Сэтгэгдэл бичих