Чангвон хот усанд автжээ

9Солонгос улсын өмнөд хэсгээр орж буй их хэмжээний борооноос болж Пусан хотын хэд хэдэн дүүрэг усанд автаад байгаа. Сүүлийн 7 цагийн турш цагт 100mm хэмжээтэй бороо орж , газар доорх ус зайлуулах сувгууд усаа шингээж амжаагүй байхад уулнаас буусан их хэмжээний ус хот руу урсан оржээ.

Одоогийн байдлаар метроний буудал руу ус орсоноос болж метро түр хаагдаад байгаа бол гудамж талбай усанд автаж, зарим нэгэн газруудад замаар явж байсан автомашинууд усанд живсэн байна.

Мөн өчигдөр оройноос эхлэн БНСУ-ын Кёнгнам аймгийн Чангвон хотод их хэмжээний бороо орсоноос болж өнөөдөр өдөр тус хот доторх зарим замууд усанд автан хаагдаад байгаа гэнэ.

Цагт 80㎜ хэмжээтэй орсон бороо хотын төв доторх 3 км үргэлжлэх засмал замын 4 урсгалыг бүрэн хаасан бөгөөд маргааш өглөө хүртэл дахин 30mm хүртэл бороо орно гэсэн урьдчилсан тооцоотой байгаа гэнэ.

Их орсон борооноос болж зарим нэгэн айл өрх усанд автан, ойролцоох тосгонд уулын нуралт болсон байгаа ч одоогоор хүний амь нас эрсдээгүй байна


URL:

Сэтгэгдэл бичих