Газар өмчлөх сугалааг 10 байршилд явуулна
Нийслэлийн иргэнд гэр бүлийн зориулалтаар газар өмчлүүлэх ажил явагдаж байгаа. Эхний ээлжийн байршлууд зарлагдаж, 20 гаруй мянган иргэн газартай болоод байна. Харин дараагийн ээлжийн байршлыг энэ сардаа багтан зарлах юм. Энэ талаар Нийслэлийн өмчийн харилцааны газраас тодруулахад “Яг ямар байршлууд вэ гэдгийг одоогоор зарлахгүй. Гэхдээ энэ удаа 10 байршилд өргөдөл хүлээн авахаар болсон” хэмээв. Мөн өмнөх байршлуудад өргөдөл хүлээн авах хугацаа өнөөдөр дуусгавар болж байгаа бөгөөд одоогоор ямар нэгэн асуудал үүсээгүй учраас дахин санал авах газар байгаа эсэх нь тодорхойгүй байна” гэв.
Т.ДАЛАЙ /ЗУУНЫ МЭДЭЭ/
URL:













