Ногоон байгууламжид машинаа байрлуулсан жолоочийн эрхийг хоёр жилээр хаслаа

527-141051465981fd320c9c0df2a9d69a2e8d462d88d1_LНогоон байгууламж, цэцгэн дээр машинаа тавьж хууль зөрчсөн “4506 УНУ” дугаартай машины зураг мэдээллийн хэрэгслээр цацагдаж олны дургүйцлийг хүргэсэн. Тэгвэл Замын цагдаагийн газраас уг машины жолоочийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилээр хаслаа.

Энэ этгээд өөрийн буруугаа хүлээж, хуулийн байгууллагын шаардлагыг биелүүлнэ гэдгээ амлалаа. Мөн сүйтгэсэн ногоон байгууламжийг сэргээх үүрэг өгчээ. Замын цагдаагийн газраас ийм зөрчил гаргахгүй байхыг нийт жолооч нарт анхааруулж байна.

Ж.Болор

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг


URL:

Сэтгэгдэл бичих