Монголчууд медалийнхаа тоогоор 12-т бичигдэж байна
БНСУ-ын Инчён хотноо болж буй Азийн спортын 17 дахь удаагийн наадам 11 дэх өдрөө үргэлжилж байна. Одоогийн байдлаар авсан медалийнхаа тоогоор Монгол улс 12 дугаарт бичигдэж байна. Манай улсын баг тамирчид жүдо бөхөөр 3 Алт, 3 Мөнгө, 4 Хүрэл медаль, буудлагын спортоор 1 Алт, 2 Хүрэл, чөлөөт бөхөөр 1 Мөнгө, 4 Хүрэл медаль, нийт 18 медаль аваад байгаа юм. Тэмцээнийг нийт 230 медальтайгаар Хятад улс тэргүүлж байгаа бол Өмнөд Солонгос улс 141, Япон улс 130 медаль авч тус тус удаалжээ.
Э.ЭНХ-ЭРДЭНЭ
medee.mn
URL:














