Зуслангийн бүсэд малтай айл буулгахгүй
Зуны улиралд иргэд хотоос аль болох холдож, зуслангийн бүсэд амрахыг эрмэлздэг. Харин эдгээр зуслангийн амд чөлөөтэй нэвтэрч болохгүй, дүрэм журамтай ногоон бүс бий болгох ажил эхлээд байна.
Шарга морьт, Хуурай мухар, Баянбулаг, Санзай, Их, Бага Баянгийн ам, Бэлх, Сэлхийн аман дахь зуслангийн ногоон бүсэд айраг, сүү, цагаан идээ борлуулах зорилгоор малтайгаа ирсэн айл өрхийг буулгахгүйн тулд морьтой эргүүлийг ажиллуулж эхэлжээ.
Дээрх ногоон бүсэд мал оруулахгүй байх, сүү, сүүн бүтээгдэхүүн худалдаалахгүй байхыг морин эргүүлийнхэн шаардах аж. Энэхүү журмыг зөрчсөн айл өрхийн суурьшлын болон зуслангийн газрын зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авах гэнэ.
URL:













