“УЛС ТӨР НИЙГЭМ ЭДИЙН ЗАСГИЙН” цуврал судалгаа
Монголын Сайтын Холбоо “УЛС ТӨР НИЙГЭМ ЭДИЙН ЗАСГИЙН” цуврал судалгааг www.analyze.mn вэб сайт дээр болон Монголын Сайтын Холбооны гишүүн вэб сайтууд дээр тогтмол явуулахаар боллоо. Анхны судалгаагаа “Улс төр, рейтинг, сонголт, судалгаа”- сэдвээр улс төрчдийн рейтинг тодорхойлохоор зохион байгуулж эхлээд байна. Уг судалгаа зургадугаар сарын 11-нээс долдугаар сарын 14-ныг дуустал иргэдийн санал асуулгыг цахим хэлбэрээр хүлээн авна. Та өөрийн дэмжиж явдаг, дэмжиж байгаа улс төрчдөд саналаа өгөхийг хүсвэл дараах вэб сайтуудаар ороорой.
www.analyze.mn
www.mass.mn
www.zaluu.com
www.mongolnews.mn
www.fact.mn
www.bolod.mn
www.medee.mn
www.soronz.net
www.tsag.mn
www.yahuu.mn
www.xap.mn
www.niigem.mn
www.amidral.mn
www.inet.mn
www.hi6.mn
www.urlag.mn
www.banjig.net
www.miniih.com
www.topmedee.mn
www.sonin.mn
www.zugeer.mn
www.amjilt.com
www.zuuniimedee.mn
Судалгаанд тойрог тус бүрээр нь авч ангилсан бөгөөд одоогийн байдлаар Зам тээвэр,барилга хот байгуулалтын яамны сайд Х.Баттулга /АН/ 2.82%- аар 2860 хүний саналтайгаар жагсаалтыг тэргүүлж байна.
Х.Баттулга сайд 2004, 2008 оны сонгуульд АН-аас нэр дэвшин өрсөлдөж, УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдон Монгол улсын Засгийн газрын гишүүн, Зам тээвэр, Барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байна.
Хоёрдугаар байранд МАХН-ын дарга Н.Энхбаяр 2.63%-тай, 2675 хүний саналтай явж байна.
Н.Энхбаяр 2004-2005 оны УИХ-н дарга асан, Монгол Улсын 22 дахь ерөнхий сайд, 3 дахь буюу одоогийн Монгол Улсын ерөнхийлөгч, монголын анхны төрийн 3-н тэргvvны албыг хашиж байгаа улс төрч юм.
“Улс төр, рейтинг, сонголт” судалгааны сүүлийн гурван байрт МАН-ын Ө.Ариунтуяа, Ж.Оюунгэрэл, Ц.Гансүх нар найман хүний саналтайгаар явж байна.
Мөн та энэхүү судалгаанд хамрагдахын хажуугаар өөрийн үзэл бодол, санал сэтгэгдлээ www.analyze.mn вэб сайтад үлдээх боломжтой. А.Тэмүүлэн
URL:













