Монголын шүүх Г.Алдармаа Д.Оюунтуул нарын тоглоом биш байлтай
Цахим ертөнцөд Г.Алдармааг суллаж, Д.Оюунтуулыг эмчилгээнд явуулах талаар яриа, уриалга их гарч байна. Хэрэв тэдний хэлж байгаагаар болвол Монголын шүүхийн байгууллага яах болж байна. Ниймгийн өмнө хариуцлага хүлээдэг энэ байгууллага зүгээр л хүмүүсийн тоглоом болсон мэт харагдана. Дуртай үедээ гомдлоо өгч шийдвэр гаргуулчихаад дургүйгээ хүрэхээр “болилоо” гээд буцаачихдаг тийм шүүх, хууль арай байхгүй биз дээ. Ер нь тэгээд энэ явдлаас харахад жүжигчид маань мэдлэг, мэдээлэл багатай улс юм уу гэж харагдана. Шүүхээс “Ийм шийдвэр гарна” гэж бодоогүй гээд л уйлах юм. Уг нь хуулийн талаар жаахан ч гэсэн мэдлэг, мэдээлэлтэй байсан бол тухайн зүйл ангид ямар хэмжээний ял оногдох вэ гэдгийг гадарласан л баймаар юм. Эмэгтэй хүний гоо сайхан, нэр төр, залуу нас хайран, үр хүүхэд нь өрөвдмөөр ч гэлээ бид шүүхийн шийдвэрийг бас хүндэтгэх л ёстой юм шиг ээ.
Х.Хорлоо
agshin.mn
URL:













