Согтуу лам машин жолооджээ
Солонгос улсын Буддийн шашны төв болох Сөүл хот дах Чугежунг сүмийн нэгэн лам согтуугаар автомашин жолоодсон хэрэг, өнгөрсөн 08 сард гарчээ.
Тэрээр хэрэг гардаг орой сүмийнхээ ойролцоо байх автомашины зогсоолд байсан өөрийн машиндаа суун , автомашины зогсоолыг хэд , хэдэн удаа тойрсон хэрэг үйлдсэн ба энэ үед түүний цусан дах архидан согтууруулах ундааны хэмжээ 0.197% байжээ. Ийм тохиолдолд жолооны эрхийг хасахгүй ч 5 сая хүртэлх воны мөнгөн торгууль ноогдуулдаг байна.
Согтуугаар машин жолоодсон лам нь хэдхэн сарын өмнө Солонгосын Буддийн шашны Чугежунг сүмийн удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллаж байсан ба тэрээр нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа биелүүлж чадаагүйдээ уучлалт гуйн, удирдах зөвлөлийн гишүүнийхээ эрхээс сайн дураараа татгалзан, түүнд ноогдох бүх ял, шийтгэл, сануулга зэргийг хүлээн авах болно хэмээн мэдэгдсэн байна.
URL:













