Х.Тэмүүжин сайд ноцтой баримт дэлгэлээ

тэмүүжин

 

Хууль зүйн сайд, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин дөнгөж сая өөрийн твиттерээр дамжуулан маш ноцтой баримт дэлгэлээ. “Хуулийн нэр, хуулийн байгууллагын сүр хүчээр баялаг бүтээгчдийг дээрэмдэх авлигын хэмжээ” гээд хэд хэдэн гүйлгээний баримтыг хавсаргасан байна. Голомт банкаар шилжүүлсэн тус гүйлгээнүүд нь нэлээд өндөр дүнтэй байгаа ба тодруулбал нэг баримт нь 2 сая ам.доллар, нөгөө хоёр нь тус тусдаа нэг нэг сая ам.долларын орлогын шилжүүлэг байна. 2 сая ам.долларыг шилжүүлсэн баримт нь “Эн Эр Ай” компаниас гэдэг нь тодорхой харагдаж байгаа бөгөөд чухам хэн гэдэг эрх мэдэлтэнд тус мөнгө очсон нь сайтар мэдэгдэхгүй байгаа юм. Ямартаа ч Х.Тэмүүжин сайд ноцтой гэж хэлж болохоор авлигын баримтуудыг дэлгэлээ. Үүнийг хууль хяналтын байгууллага, АТГ-ынхан анхааралдаа авч шалгах  биз ээ.

 

 

Б.ТӨГС /ЗУУНЫ МЭДЭЭ/


URL:

Нэр: Anonymous Огноо: 8 December 2014

АЛТАНДОРНОД МОНГОЛ КОМПАНИЙН ЗАХИРАЛ ГАНБОЛДЫГ МАНАЙ ХУУЛИЙН НЭГ ТОМООХОН ХҮН ДАРАМТЛАЖ БАЙГААД АВСАН МӨНГӨ НЭР НЬ УДАХГҮЙ ИЛ БОЛОХ БАЙХДАА ҮНЭН ХЭЗЭЭД ИЛ БОЛНО ТЭР ЦАГ ХУГАЦААНЫЛ АСУУДАЛ ТЭР ҮЕД МОНГОЛЫН АРДЧИЛАЛ ЯАНАА

Сэтгэгдэл бичих