Дэлхийн хамгийн үнэтэй хуучны машин
Автомашин он улирах тусам хурдтай хүчтэй, технологийн өндөр шийдэлтэй болж, машин үйлдвэрлэл улам хөгжсөөр байна. Гэвч ахиад давтагдахгүй хуучны үнэт машинууд улам л үнэд хүрч байгаа.
Bugatti Type 57SC Atlantic 1936 он, 38 сая ам.долларын үнэтэй. Францын домогт Bugatti компанид үйлдвэрлэсэн өнгөрсөн зууны 20-30 оны баячуудын мөрөөдлийн унаа. Итали эр Этторе Бугаттийн гараас энэ гайхамшигт хүлгүүд төрсөн учраас Европын хоёр орон энэ брэндийг минийх хэмээн булаалддаг.
Bugatti Type 57SC нь 210 морины чадалтай, 200 км/цаг хүртэл хурдалдаг. Манай зуунд энэ гайхамшигт хүлэг 2 ширхэг л уламжлагдан үлджээ. Тэнгэрийн өнгөт энэхүү машиныг 1936 онд гуравдугаар Барон Ротшильд, Виктор нарын хүсэлтээр үйлдвэрлэжээ. Хамгийн сүүлийн эзэн нь автомашин цуглуулдаг Питер, Уилльямс. Тэрээр 1971 онд 59000 ам.доллараар худалдаж авсан машинаа 2010 оны тавдугаар сард дуудлага худалдаагаар 38 сая ам.доллараар зарсан байна.
Худалдан авсан Америкийн бизнесмэн франц эр Питер Маллин нь Калифорнийн Mullin Automotive Museum-д тавьжээ. Хоёр дахь Bugatti Type 57SC Atlantic нь хар өнгөтэй. Америкийн алдарт загвар зохион бүтээгч Ральф Лорений цуглуулгыг чимдэг. Худалдан авсан Америкийн бизнесмэн франц эр Питер Маллин нь Калифорнийн Mullin Automotive Museum-д тавьжээ. Хоёр дахь Bugatti Type 57SC Atlantic нь хар өнгөтэй. Америкийн алдарт загвар зохион бүтээгч Ральф Лорений цуглуулгыг чимдэг.
URL:





