Зам тээврийн сайдаар Н.Төмөрхүү томилогдов
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаарЗасгийн газрын гишүүнийг томилох асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэж байна. Хуралдаанаар Зам тээврийн сайдад нэр дэвшигч Н.Төмөрхүүг томилохыг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан нэр дэвшигчээс нэлээд олон гишүүн асуулт асууж, саналаа хэлсэн юм. Үүний дараа Зам тээврийн сайдад Н.Төмөрхүүг томилъё гэснээр санал хураахад 55 гишүүн санал өгснөөс 54 нь зөвшөөрч 98.2 хувийн саналаар түүнийг Засгийн газрын гишүүн, Зам тээврийн сайдад томиллоо.
URL:












