“Ice top” хамтлагийнхны нэр холбогдсон хэргийн хохирогч нь өнгөт арьстан залуу байжээ

“Ice top” хамтлагийнхан Шведэд аялан тоглолт  хийж явах үедээ хүний амь хөнөөсөн хэрэгт холбогдоод байгаа тухай мэдээллийг хүргэсэн.  Албаны эх сурвалжуудын зүгээс   Үндэсний их баяр наадмын үеэр монголын хоёр иргэн хүний амь нас бүрэлгэсэн хэрэгт холбогдож Шведэд цагдан хоригдсон гэдгийг баталж байгаа. Гэхдээ  Монгол Улсаас тус улсад суух консул өнөөдөр Шведийн цагдаагийн газарт очиж уулзах бөгөөд дараа нь  ямар хүмүүс хүн амины хэрэгт холбогдсон болох нь тодорхой болно гэсэн мэдээллийг өгч байгаа. Мөн мөрдөн байцаах ажиллагаа явагдаж байгаа учраас илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэж байгаа юм.  Харин Шведэд байгаа Монголчуудаас энэ талаар ямар нэг мэдээлэл байгаа эсэхийг тодруулахад “хэрэг үйлдсэн хүн  “Ice top” хамтлагийн гишүүн эсэхийг нь мэдэхгүй байна. Монгол дуу дуулдаг залуу нэг өнгөт арьстан залууг хутгалж амь насыг нь хохироосон гэж сонсогдож байгаа” гэсэн мэдээллийг өгч байна.  Тэгэхээр ямар ч байсан Монголын шинэ хөгжмийн урлагт тодорхой орон зайгаа  эзэлсэн, олон фентэй  хамтлагийн залуус ийм хэрэг үйлдсэн үү, үгүй юү гэдэг нь өнөөдөртөө багтаад тодрох магадлалтай. Хэн нь ч бай, Монгол залуу хүний нутагт ийм хэрэгт холбогдож,  Швед  улсын хуулиар шийтгэгдэж болзошгүй болоод байна.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих