Дамбын Хишгээ 80 саяаар даага авч улсад аман хүзүүдүүлэв
Ардын хувьсгалын түүхт 90 жилийн хурдан дааганы уралдаанд аман хүзүүдсэн шарга даага наадмын өмнө 80 000$-оор эзэндээ очиж, төрийн наадмын айраг амсуулжээ. Шарга даага нь Төв аймгийн Сэргэлэн сумын МУТМУяач Д.Ононгийн унаган адуу бөгөөд Булган аймгийн Гурванбулаг сумын МУАУяач Д.Хишигжаргал худалдан авч ийнхүү төрийн наадмаас хоёр дахь айргаа хүрсэн нь энэ.
Д.Хишигжаргал уяач 2008 оны улсын наадмаар хонгор азаргаа айргийн тавд хурдлуулж байсан бөгөөд хурдан хээр морь нь бүсийн наадамд 3 айрагдсан бол хонгор азарга нь бүсийн наадамд мөн 3 айрагдсан байдаг билээ.
Хийморьлог эрсийн хийморьтой наймааны талаар бас нэгийн дуулгахад ийм байна. Монголын хээр талд унага болгон босоо төрөх болтугай…
| МУАУяач Д.Хишигжаргалын шарга даага |
| МУАУяач Д.Хишигжаргалын шарга даага |
| МУАУяач Д.Хишигжаргалын шарга даага |
| МУАУяач Д.Хишигжаргалын шарга даага |
URL:













