Чингэлтэйн 2 тэрбум – Луйварын талбай

Хүнд ичих нүүр эмээх сэтгэл ёс зүй гээч юм байсан юм. Манай хотын даргад байгаа ч юмуу? Үгүй ч юмуу? Мэдэх юм алга.

Улаанбаатар хотын даргаар ажиллаж байгаа Г.Мөнхбаярын санаачлагаар хэмээн сүржин эхэлсэн ажил даржин дууслаа. Энэ талбай 2 тэрбумын үнээр “боссон” юм. Аль ч утгаараа алтаар барьчаагүй л юм бол ийм аймаар үнэтэй байна гэж юу байхав тийм хэмжээний мөнгө зарсан юм бол ийм юм барина ч гэж юу байхав.

Нийсэлэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын засаг дарга та ичээч. Үүнийг барьсан гэж ичих нүүрээ алдсан Чингэлтэй дүүргийн засаг дарга Д.Ганболд та ичээч, Засаг даргын орлогч Г.Ариунбуян нар ч ичээд өөрсдөө Авилгатай тэмцэх газарт очвол таарна.

Бид Төв аймагт сүндэрлэн босч байгаа “Түмэн Хишигтэн – Цонжин Болдог” цогцолборын эргэн тойрны цэцэрлэг талбай үүнээс хэд дахин том талбайд хэд дахин хол зайд хэд дахин чанартай тохьжилтыг 100 сая хүрэхгүй төгрөгөөр хийсэн гээд та харьцуулаад бод.

МАН-ын “авилгалчид” арай л даварч байна. Эд бүгдээрээ МАН-ын сонгуультанууд шүүдээ. Чингэлтэйн чигээрээ луйварыг “Шударга ерөнхийлөгч” шууд шалгана гэдэгт итгэж байна.

Шижир


URL:

Сэтгэгдэл бичих