МОНГОЛЫН ТӨР “УХААЖИЖ”, ЕРӨНХИЙ САЙД НЬ “МЭРГЭН” БОЛЖЭЭ!
Ерөнхий сайд нэрэндээ жулдсан, “ерөнхий саад” Сайханбалаг гэж нөхөр томоохон ордуудаа “хөдөлгөж” “хямрал”-аас гарах уу, эсвэл зардал, хэрэглээгээ танаж гарах уу гэдгээ мэдэхээ байгаад, толгой нь эргэхдээ гэв гэнэт асуучих “ард түмэн”-тэйгээ санасан нь “мартсанаас мал мэнд үү?” гэдэг шиг юм болж байна. Эдгээр хулгайч нар хэзээ ийм их соёлтой, ард түмнээ хүндэлдэг, сонсдог, ард түмнээсээ асуудаг болчихоо вэ?!
Тийм л сүрхий юм бол, ерөнхий сайданцар минь чи орон даяар, БҮХ АРД НИЙТИЙН САНАЛ АСУУЛГА явуулаад сонгуулийн насанд хүрсэн бүх иргэнийхээ үгийг сонсож, санал, зөвшөөрлийг нь аваач! Чи ч чадахгүй л дээ! Эрх мэдэл, төрийн машин гарт чинь байгаа ч гэлээ чамд бүх ард нийтийн санал асуулгыг үнэн зөв, булхай, бузаргүй явуулах хүсэл зориг, сэтгэл зүрх угаасаа байхгүй юм чинь! Та нар түмнийг хуурч, төрөө гутааж, “Сонго-Уйл”-ын бузар, хар хайрцагаа л ашиглаж, ээлжит луйвараа хийж, тархи угаана биз. Чадах юм чинь ердөө л энэ. Та нарын 25 жилийн турш, энэ мөрөөрөө ард түмнийг хуурч хулхидаж, худал амлан хошгоруулж, ар хударгаар нь улс орноо зарж идсээр, эсэргүүцэн тэмцсэн нэг хэсгийг нь барьж хорьж, тэрслүү нэгнийх нь амийг хороосоор ирсэн цуст мөр чинь дурайж, гутамшигт нэр чинь одоо нэгэнт хусавч арилахгүй болжээ. “Сайханбалаг”-аа чи үхвэл таарна! Зүгээр тайван суугаад ном бичье гэхээр заавал сэлэм бариулах гээд байвал цавчуулах толгойгоо ганзагалаад над дээр хүрээд ир. Чамайг би ирүүлд дуудаж байна. Нэг үхэхээс, хоёр үхэхгүй шүү!
Л.Мөнхтөр
Салхит хот* 2015 оны 1 сарын 31
URL:













