Нийт нутгаар цасан шуурга шуурч, хүйтэрнэ
Ус цаг уур орчны шинжилгээний газраас энэ сарын 24, 27-нд нутгийн зарим газраар, 25-нд нутгийн зүүн хагаст, 26-нд зүүн зүгийн нутгийн зүүн хэсэг, баруун зүгийн нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 24-25-нд зарим газраар 12-14 метр хүрч ширүүснэ.
Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 35-40 градус, өдөртөө 17-22 градус, Хүрэн бэлчир, Эг-Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 8-13 градус хүрч хүйтрэх юм байна.
URL:









![16d819b3b04cf966fc965d87a691fd934211589062016-12-19-12-06[www.urlag.mn]](https://www.fact.mn/wp-content/uploads/2017/02/16d819b3b04cf966fc965d87a691fd934211589062016-12-19-12-06www.urlag_.mn_1-205x125.jpg)


