Ч.Санжаадамба “Эрдэнэт”-ийн Ганзоригийн найраа хий гэж өгсөн 100 сая төгрөгийг буцааж өгчээ

“Хоншоортой” аавын хүү гэж үүнийг хэлэх байх. Архангай аймгийн харьяат улсын заан Ч.Санжаадамба саяхнаас “Эрдэнэт” үйлдвэрийн нэр дээр барилдах болсон. Түүнийг сүүлийн жилүүдэд наадмын одгүй бөх хэмээн нэрлэгдэж байсан учир “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Ч.Ганзориг Ч.Санжаадамбыг улсын цолонд хүрч компаний нэр гаргана шүү хэмээн 100 сая төгрөг өгсөн аж. Гэтэл Ч.Санжаадамба гурвын даваанд нутгийн ах  улсын заан  Ч.Гочоосүрэнг, дөрвийн даваанд аймгийн арслан Ж.Амартүвшинг, тавын даваанд улсын харцага Ө.Бат-оршихыг давж начин цолонд хүрсэн. Зургаагийн даваанд аймгийн арслан Б.Сангисүрэнтэй тунаж барилдсан. Долоогийн даваанд Ц.Содномдоржийг булхайгаар давсан билээ. Түүнд найраа хийх даваа байгаагүй гэдэг. Гэхдээ тавын даваанд улсын харцага Ө.Баторшихт  мөнгө өгч начин болсон гэсэн яриа олны дунд тархсан. Яагаад гэхээр тэр 19 бөхөөс Ч.Санжаадамбыг амласан. Улсын том цолтой бөхчүүд Ч.Санжаадамбыг амлах зориг байгаагүй.  Ингэхээр хардах үндэслэл бас бий юм. Ойрын  эх сурвалжын мэдээлснээр 100 сая төгрөг буцааж өгсөн гэж яригдаж байна. Харин Ч.Ганзориг анх Ч.Санжаадамбад хэдэн төгрөг өгсөн тодорхой бус байгаа юм.

Ч.Санжаадамбa БЛИЦ

Төрсөн он: 1985 он
Харьяалал: Архангай аймгийн Хашаат сум.
Харьяа байгууллага: “Хангарьд” спорт хорооны тамирчин.
Ивээн тэтгэгч: “Хатант интернешнл” ХХК
Барилдаж эхэлсэн он: 2006
Дархан мэх: Нааж хавирах
Анхны цол: Сумын заан. /2002 онд-Булган аймгийн Гурванбулаг сумын наадамд түрүүлсэн/.
Цол авсан тухай: 2006 онд Дорноговь аймгийн наадамд шөвгөрч, аймгийн начин, 2008, 2009 онд Бүх цэргийн наадамд түрүүлсэн.


URL:

Сэтгэгдэл бичих