Ерөнхий сайд гишүүдийг “худалдаж авах” гэв үү
УИХ-ын нэр бүхий гишүүд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах төсөлд гарын үсэг зурсан. Зарим гишүүнийх нь нэр тодорхой болж, Ерөнхий сайдыг яагаад огцруулах асуудлаараа ч мэдээлэл хийж байгаа юм. Одоогоор 17 гишүүний гарын үсэг цугларчихсан гэж байгаа ч, тогтоолын төсөлд 11 гишүүн л огцруулахыг дэмжиж буйгаа илэрхийлсэн мэдээлэл ч цацагдаж байна. Гэтэл үүнтэй зэрэгцээд УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Одоогоор 15-17 гишүүн Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжиж байгаа. Зарим нь төсөл бэлэн болохоор гарын үсгээ зурахаа илэрхийлсэн. Оюутолгой, Тавантолгой төсөл дээр том лобби явж байна. Өөрөөр хэлбэл, гишүүдийг худалдаж авчих гээд байна. Ерөнхий сайд зарим УИХ-ын гишүүдийг өрөөндөө дуудаж ирээд уулзаж байна. Иймд 19 гишүүн бүгд гарын үсэг зурсны дараагаар нийтэд мэдээлье гэж шийдсэн” гэв.
Мөн тэрбээр Ерөнхий сайд гишүүдтэй уулзаж, янз бүрийн юм ярих амлахаас авахуулд олон зүйл яригдаж байна гэдгийг УИХ-ын гишүүн О.Баасанхүү хэллээ. Ерөнхий сайд өөрийг нь огцруулах асуудлыг дэмжиж байгаа гишүүдийг “худалдаж авах” гэж оролдов уу.
Ц.Цацрал
zaluu.com
URL:













