Баавар “Тод манлай” уяач болох нь

“Дижитал” хамтлагийн Баавар хип хоп холбоог Монголд байгуулж, ерөнхийлөгчөөр нь сонгогдон нэлээд жил ажилласан сүйхээтэй эр.

Сүүлийн үед тэрбээр урлагаас хөндийрч, хурдан морины уяа сойлго тааруулах ажилд түлхүү анхаарах болжээ. Сэлэнгэ аймгийн Ерөө сумын наадамд түүний уясан соёолон айрагдсан гэнэ. Морьд нь шандастай давхисан тул баярласандаа тэрбээр Дархан-Уул аймгийн 50 жилийн ойн наадамд гурван насны морь уясан торгон жолоо өргүүлж, эзнийхээ магнайг тэнийлгэжээ.

Түүнд морь уях нарийн дэг жаяг таалагдсан тул уяач болох эрдэмд эргэлт буцалтгүй орсноо уран бүтээлч нөхдөдөө ам халан ярьжээ.

Бааварыг хойшдоо тайзнаас бус “Хүй долоон худаг”-т харах нь ээ.


URL:

Сэтгэгдэл бичих