Бие хамгаалагч дагуулсан эхнэрийнхээ зардлыг С.Жавхлан “дийлсэнгүй”

Монгол гэр, дээл хувцас, тулганы гал энэ тэрээр занималдаж баахан шоу хийж яваа МУГЖ, дуучин С.Жавхлан “Насаараа идэх мөнгөө цуглуулсан болохоор ингэж хүссэн бүхнээ хийж байна” гэж онгирдог. Улс төрд санаархаж, зөөлөн суудлын төлөө хөнгөхөн алхам хийж байгаа дуучин залуугийн ард нэлээд хэдэн улстөрч байдаг гэх. Тиймдээ ч хэлж ярьсан, хийж яваа бүхэндээ С.Жавхлан ам бардам суудаг биз. Харамсалтай нь, дуучин залуугийн ажил төрлөөс илүүтэй хувийн амьдрал олны анхаарлыг үргэлж татдаг нь нууц биш. “Торгоны зам” компанийн захирлын эрх танхи охинтой сууж, хөөрхөн охинтой болсон ч тун удалгүй хоёр тийш болохдоо жишим ч үгүй гэдийсэн тэрбээр баян хадмаасаа хариугаа авах гэсэндээ “Чи минь байгаа хойно” дуугаа гаргасан гэлцдэг. Хөдөөгийн эгэл бор амьдрал дунд өссөн, кофе бус сүүтэй цайгаар дайлах “чадвартай” ажилсаг бүсгүйг мөрөөдөж яваагаа илэрхийлсэн С.Жавхлан удаан ганцаар явсангүй. “Шуранхай” хамтлагийн дуучин Б.Эрдэнэчимэгтэй ханилж, бас л охинтой болоод авсан. Гэвч тэдний амьдралын зам богинохон байсан бололтой. Дуучин залуугийн хайрыг татсандаа ихэд бардамнаж “Шуранхай” хамтлагаа жийж орхисон Б.Эрдэнэчимэг зуны амралтаа Сингапурт өнгөрөөн, үнэтэй дэлгүүрээр хэсч явдаг ажилтай байгаагаа тухайн үедээ их л гайхуулан ярьж явсан. Үүгээр ч зогсохгүй, хөл хүндтэй болсон хойноо төрсөн нутагтаа бие хамгаалагч дагуулан очиж, найз нөхдөө жийпний тоосонд “дарсан” гэдэг. Охиноо төрүүлээд “мөнгө цацах” ажилдаа шуурхай орсон дуучин бүсгүйн шунал С.Жавхланг нүүр буруулахад хүргэсэн юм байх. Хэдийгээр хэтэвч нь зузаарсан ч гэлээ, дуучин залуугийн хармын сэтгэл тогтож ядсангүй. Хоёр дахь эхнэрээ төрхөмд нь буцааж орхиод “Одоо бас ямар дуугаар хариу барьдаг юм билээ” гэх маягийн юм бодож явна. Үнэндээ манай одонцорууд жаахан олонд тоогдоод ирэхээрээ бие хамгаалагчтай болдог моод гарсан гэлтэй. МУГЖ, дуучин Б.Сарантуяа хүртэл ид мандан бадарч явахдаа бие хамгаалагч “чирч” байсан нь УИХ-ын гишүүн Б.Жаргалсайханы эгдүүтэй үгэнд ороогдсон удаатай. “Надад бие хамгаалагч хэрэггүй. Тэр муу дуучныг хэн тоож буудах юм бэ” гэсэн түүний үг Б.Сарантуяаг бие хамгаалагчаасаа татгалзахад хүргэсэн гэдэг. Үүний дараа МУГЖ, дуучин Т.Баясгалан сүмогийн их аваргатай ханилаад удаагүй байхдаа мөн л бие хамгаалагч дагуулан явж гайхуулсан. Харин удаахь нь С.Жавхлангийн хоёр дахь эхнэр Б.Эрдэнэчимэг болж таарч байх шиг байна. Биеэ хамгаалуулах хэмжээнд хүртэл “од” болчихоод ингэж явбал ч бас яахав. Харин тэгж чадаагүй байж…

Б.Болор  secret.mn


URL:

Сэтгэгдэл бичих