Ч.Сайханбилэгийн амны салиа арилсангүй
Шийдлийн Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг шинэ баян цээж өвчтэй гэдэг шиг үйлдлийг үе үе гаргадаг нь ёс юм шиг тогтчихож. Наадмын үеэр Төв цэнгэлдэх хүрээлэнд Төрийн тэргүүн, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нар Монголын телевизүүдийн холбооны хэвлэл, мэдээллийн багт ярилцлага өгөх үеэр энэ байдал давтагдав. Тухайлбал, баяр наадмын мэнд хүргэж ам халсан Ерөнхий сайд маань цэнхэр дэлгэцээр “Нам, засгаас өгч буй амралтыг сайхан эдлээрэй” хэмээн мэндчилгээ дэвшүүлсэн юм. Харин наадамчин олон түүний амны салиа арилаагүй байгааг онцолж, зарим нь ардчилсан Ерөнхий сайд уу, Ардын намын сайд уу гэхчлэн наргиж байлаа.
Л.ХЭРЛЭН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.














Энэ хүнийг бас зарим нэг гарууд тэнэг гэж боддын биш үү юу гэж яалаа гэж тэгж хэлхэвдээ
за боль боль ийм тэнэг юм гэж юу байхавдээ
Сайханбилэг сайд ухаантай мундаг залуу шүү ийм хүний амнаас тийм юм гарна гэж байхгүй дээ
Нэг өөр утгатай үг хэлсэнийг нь сэтгүүлчид л буруугаар мушгиж ярьж байгаа биз