Сагсан бөмбөгийн 3×3 дэлхийн аваргад өрсөлдөнө
Манай улсын сагсан бөмбөгчид дараа жилийн 10 сард БНХАУ-д болох 3×3 Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор боллоо.
Тодруулбал, БНХАУ-ын Шиняан хотноо Өнгөрөгч 7 хоногт болсон 3х3 Ази тивийн оюутны Анхдугаар сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас эрэгтэй эмэгтэй дөрвөн баг оролцсон юм. Ингээд эрэгтэй нэгдүгээр шигшээ баг мөнгөн медалийн болзол хангаж дэлхийн аваргад оролцохоор болоод байна. Энэ явдал нь манай тамирчид анх удаагаа дэлхийн аварга гэх тодотголтой сагсан бөмбөгийн тэмцээнд орж байгаа хэрэг юм.
М.Март
URL:













