Сэлэнгэ аймагт гэмт хэргийн тоо буурчээ

Сэлэнгэ аймгийн Замын цагдаагийн тасаг Олон Улсын болон Улсын чанартай хатуу хучилттай 200 гаруй км зам, аймгийн төв сум хоорондын орон нутгийн чанартай сайжруулсан замуудад замын хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн шинэчлэн найруулгын хэрэгжилтийн хүрээнд тус аймаг орон нутгийн Телевизүүдээр болон ЕБС, цэцэрлэг, аж ахуйн нэгж албан байгуулалуудад сургалт сурталчилгаа явуулж хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байгаа төдийгүй автомашины урсгал хөдөлгөөн ихтэй, зам тээвэрийн осол хэрэг их гардаг цэгүүдэд ЦЕГ-ын даргын замын хөдөлгөөний эргүүл ажиллуулах тушаалын дагуу эргүүл шалгалтыг байнга ажилуулсаны үр дүнд замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо урьд оны мөн үеэс буурсан гэх дүн мэдээ гарсан байна.
URL:




