Автомашин ачилтын үйлчилгээг түр хугацаагаар зогсоогоод байна
Нийслэлийнхийг хамгийн их бухимдуулдаг зүйл нь автомашин ачилтийн үйлчилгээ. Жолооч нар нь араас гүйгээдэг, хүүхдийг машинтай хамт ачаад явчихдаг гээд л тоочвол мундахгүй их. Тэгвэл энэхүү үйлчилгээг энэ сарын эхээс эхлэн түр зогсоогоод байна.
Учир нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль мөрдөгдөж эхэлсэнээр ачилтын үйлчилгээний зарим хууль дүрмэнд өөрчлөлт оруулж, шинэ журам батлах шаардлагатай байгаа тул ийнхүү зогсоосон байна.
Тиймээс Замын хөдөлгөөний удирдлагын төвийн зүгээс өөрсдийн мэдэлд байгаа ачилтын 16 машинаа зогсоожээ.
Гэхдээ ачилтын үйлчилгээ явуулдаг бусад хувийн компаниуд үйл ажиллагаагаа зогсоосон эсэх нь тодорхойгүй байна.
Уг нь энэ үйлчилгээний шинэ хуулийн хүрээнд хүчингүй болоод түр зогссон л бол хувийн компаниуд ч энэ үйлчилгээг явуулах эрхгүй. Тэгэхээр та есдүгээр сарын 1-наас хойш тээврийн хэрэгслээ журамлуулж, торгууль төлсөн бол энэ нь хууль бус үйлдэл гэж ойлгож болох аж.
URL:





