Жастин Бэйбир осолд оржээ

Залуу дуучин Жастин Бэйбер Лос Анжелест “Феррари” автомашинтайгаа явж “Хонда сивик” автомашинтай мөргөлдсөн гэж өчигдөр “АР” агентлаг мэдээлжээ.

Цагдаагийн офицер Грегор Баэкийн ярьснаар 17 настай дуучин мягмар гаригийн өглөө “ЛА студи сити” орох замдаа осол гаргасан аж. Гэхдээ ослын улмаас Жастин Бэйбер бэртэл аваагүй гэнэ.

Офицерын үзэж буйгаар дуучин 18 нас хүрээгүй үедээ автомашин жолоодож осол гаргасан нь түүний хэргийг хүндрүүлэх шалтгаан болох аж.

Жастин Бейбирын “U smile” хэмээх дyy МТВ мюзик авардсаас шилдэг клипийн шагнал хүртээд удаагүй байгаа юм.

Д.Төр http://www.niigmiintoli.mn/


URL:

Сэтгэгдэл бичих