П.Энхбаатар: Надаас явсны хэрэггүй

Цэвэр хөөрхөн царайдаа гуниг бүү тороо
Цэл залуухан нас нэг л мэдэхэд одно
Цэнгэлтэй байвч амьдрал төгсгөлтэй гэдгийг сана
Цээжинд гуниг үлдээгээд надаас явсны хэрэггүй
Эргэцүүлж ер бодоогүй үгсэд минь бүү гомд
Ээдрээ саад бүхэн амьдралд угаасаа тохионо
Эрхлүүлж чамайг тэврээд өдөржин суусныг сана
“Эргэж ирэхгүй ээ” гээд надаас явсны хэрэггүй
Норсон цамцыг чинь хатаж амжаагүй байхад
Ноднин болж хуучраад энэ л өдрүүд одно
Нойтон сормууст нүдийг чинь аргадаж зогссоныг сана
Нойрон дунд минь чи надаас явсны хэрэггүй
Яагаад гэж чи надаас бүү асуу
Ялгаа байхгүй ээ амраг минь амьдрал өөрөө жүжиг
Явлаа, явлаа гээд дэлхий ганцыг сана
Яадаг ч байсан чи надаас явсны хэрэггүй
П.Энхбаатар
2010 он
URL:




