Хамгийн өндөр үнээр бүтсэн авто замууд

Өнгөрсөн 100 жилийн хугацаанд морин тэрэг буюу хөсөгт тэргээр зорчидог байсан хүн төрөлхтөн авто машин хэмээх дэвшилтэд технологийг хурдацтайгаар хөгжүүлэн ашиглах болсон билээ. Үүнийгээ дагаад зам тээвэр, авто зам ихээр хөгжих болсон бөгөөд автомашиний аюулгүй байдал, тохи тухтай зорчих зэрэг хэрэгцээнээс үүдэн авто зам өдрөөс өдөрт сайжирсаар байна. Өнөөдөр бид өөрсдийгөө автомашингүйгээр төсөөлж чадахгүйтэй адил автомашинийг сайн чанарын авто замгүйгээр төсөөлөхөд хэцүү юм. Сайн чанарын авто зам гэдэг нь цаг хугацааг хэмнэх, автомашиний эдэлгээг уртасгах мөн тав тухтай аялах боломжийг бүрдүүлэх зэрэг олон давуу талтай. Энэхүү шаардлагын хүрээнд бид дэлхийн хамгийн сайн чанарын бөгөөд өндөр өртгөөр баригдсан 5 автозамыг тодруулсан бөгөөд үүнийг мэдээж хамгийн өндөр шалгуураар тэдний чанар болон аль улсад оршиж байгаагаар нь шүүсэн болно.

 1. Энэхүү асуудалд хамгийн их ач холбогдол өгдөг улс бол Хятад улс юм. Учир нь автозам бол тус улсын бэлэг тэмдэг, улс орны дэд бүтцийн томоохон асуудал мөн хэмээн үздэг байна. Хятад улсын автозам манай жагсаалтын 5 дугаар байранд орж байна. Хамгийн багадаа Хятад улсын автозам 1км нь 2 сая $-ийн /Хятадын хойд зүгээс баруун зүг хүртлэх зам\ өртөгтэй баригддаг бөгөөд хамгийн дээд тал нь 1км нь 71 сая $/Чандэ-Джишуны хурдны зам/ хүрсэн байна. Харин Хятадын төв хэсэгт 1 км автозам барихад 11 сая $зарцуулдаг гэнэ.

 

2. Германчууд үргэлж автозам барих асуудал дээр хариуцлагатай ханддаг бөгөөд үүнд хэзээ ч хөрөнгө хармалдаггүй юм. Гэвч энэ авууштай зан нь завхан автозам бус ердийн гудамж, явган хүний зам, тосгоны зам болон зам дагуу тарьсан моддоос хүртэл анзаарагддаг байна. Үүний тод жишээ нь саяхан нэмэлт засвар орсон 2.4 км урттай Германий нэгэн гудамны туслах зам юм. Энэхүү зам дээр нэмэлт 7 см зузаантай дуу чимээ багасгах асфальт дэссэн байсан бөгөөд уг замын 1 км-т зарцуулах хөрөнгө нь 2.75 сая $хүрсэн байна. Харин хэсэгчилсэн засварын өртөг нь арай байга буюу хасгас сая $болно гэжээ. Герман улсын авто замын барилгын дундаж үнэ нь 1 км 19 сая $гэсэн тоо гэрчээ.

3. Өмнөх замтай харьцуулахад АНУ-ын энэхүү автозам арай үнэтэйд гэсэн тооцоо гарчээ. Гэхдээ АНУ-ын авто замуудыг хооронд нь харьцуулах нь их төвөгтэй бөгөөд тухайн зам хаана баригдаж байгаа болон орчин тойрноос нь ихээхэн хамаарна. АНУ-аас хамгийн өндөр үнэтэй болон хамгийн бага зардлаар бүтсэн аль ч замыг олж болох бөгөөд дундаж өртөг нь 1.2 сая $ба энэ нь хамгийн энгийн автозам юм. Мөн 1 км нь 117.5 сая $-оор бүтсэн зам бас байдаг бөгөөд мэдээж энэ нь чанарын хувьд хамаагүй сайн юм.

4. Европ тивийн хамгийн өндөр үнээр бүтсэн зам Швейцарьт байдаг бөгөөд тус улсын барилга байгууламжийн нэгэн адил чанар, үзэмжийн хувьд гайхалтай бүтээл болсон байна. Удаан хугацааны турш хамгийн өндөрт үнэтэй байгууламжаар Швейцарийн туль бүхий зам ордог байсан бол уг замын 1 км-т ноогдох үнэ нь 40 сая хүрдэг байна. Гэвч сайхан уг амжилтыг ОХУ эвдсэн байна.

5. Дэлхийн хамгийн өндөр үнээр бүтсэн гайхамшигт авто замын шинэ дээд амжилтыг ОХУ-ын хорбооны зам болох Адлер — Альпика – Сервисийн барисан 1 км нь 140 сая $-ийн өртөгтэй зам юм. Энэхүү замыг барихаас өмнө Москвагаас Санкт – Петербург хүртлэх авто зам тэргүүлж байсан бөгөөд түүний өртөг нь 1 км 20 сая $орчимд байжээ.

Орчуулсан Ө.Гэрэлчимэг


URL:

Сэтгэгдэл бичих