Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь ба С.Зоригийн үхэл

12342711_994379113958661_5526509137411246081_n

Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь ба С.Зоригийн үхэл .

/ Отгонбилэгийн хүү Содбилэг нь аавыгаа С.Зоригын хэргээр хэлмэгдүүлэх гэж байна гээд залуусаас тусламж хүсчээ. Ш.Отгонбилэг нь Зоригын үхэлтэй хамаатай байж мэдэх юм./

– Өнөөдрөөс яг 17 жилийн өмнө Монголын төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн аймшигт гэмт хэрэг гарчээ.Тухайн үед Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг огцруулсан байв. С.Зориг нь Ц.Элбэгдоржийн засгийн газрын дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч ба УИХ-ын гишүүн гэсэн албан тушаалтай байжээ.1997-оны хавраас Эрдэнэт үйлдвэрийн дарга Ш.Отгонбилэгийн улсын хөрөнгийг үрж байгаа тухай дуулиан тарж, Засгийн газар хохирлоо нэхэмжлэн шүүхэд өгсөн байв.

– 1998-оны 8-р сарын 20-ны үед ТӨХ-ноос батлан хамгаалах яамны нисдэг тэрэг бүхий зэвсэглэсэн цэргийн хүчийг дайчлан Эрдэнэт үйлдвэрийн даргаар ажиллаж байсан Ш.Отгонбилэгийг албан тушаалаас нь огцруулж, оронд нь батлан хамгаалах яамны сайд байсан Д.Дорлигжавыг томилжээ.

– Тэр үед Эрдэнэт үйлдвэрийн ОХУ-ын 49 хувийг Оросын мафи барьж байсан гэдэг. Энэ Мафи нь Отгонбилэгээр дамжин С.Баяр, Багабанди нартай холбогдож байсан бололтой юм. Тэр үед Монголын Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди ОХУ-ын ерөнхийлөгч Б.Ельцинд хандан Эрдэнэт үйлдвэрийн даргыг сольсон асуудлаар захиа бичиж, хуучин даргыг нь хэвээр үргэлжлүүлэн ажиллуулах тал дээр дэмжлэг хүсэж байжээ. Гэх мэт Монголчуудын дотоодын зөрчилдөөн хил давж байв.

– Мөн Ш.Отгонбилэг нь Эрдэнэт үйлдвэрийн даргаар буцаан тавигдах санаа өвөрлөн Ерөнхий сайдад нэр дэвшсэн хүнийг С.Баяр Багабанди нараар шахуулдаг байжээ.Шахах хэлбэр нь маш энгийн Эрдэнэт үйлдвэрийн талаар ямар байр суурь барихыг нь С.Баяр лавлаад уг байр суурь нь таалагдахгүй бол нэрийг нь Ерөнхийлөгч Н.Багабанди буцаана. Ингэж 7 удаа буцсан хүн нь Да.Ганболд байлаа.

– Түүнээс хойш их удалгүй С.Зориг ерөнхий сайдад дэвших шинжтэй болж, С.Баяр олон удаа очиж уулзаж Эрдэнэт үйлдвэрийн талаар барих байр суурийг нь сонсжээ. С.Зориг МоАХ эвслийнхний барьж байсан хатуу байр суурийг барихаа мэдэгдэж байжээ.

Мөн Эрдэнэт үйлдвэрийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурал ч болох гэж байж. Тэр хуралд ТӨХ ба Дэд бүтцийн яамны хамтарсан баг Монголын талыг төлөөлөн оролцох байсан гэдэг. Энэ хуралд С.Зориг оролцох байсан юм гэнэ лээ.

– Тэгээд 1998-10-2-ны тэр шөнө С.Зориг гэртээ алагдах нь тэр. С.Зориг бол УИХ-ын гишүүн, Төрийн сайдын үүрэг гүйцэтгэгч хүн тул уг гэмт хэрэг нь төрийн эсрэг гэмт хэрэг гэх ангилалд багтаж ТЕГ-аас шалгах үүрэгтэй байв.

– Гэтэл ЦЕГ-ын дарга хурандаа Мөрөн амьд гэрчтэй ийм хэргийг бид илрүүлнэ гэж ТВ-ээр ярьж, ЦЕГ-ийн мөрдөн шалгах ажлын хэсгийг хэргийн газарт оруулжээ.Энэ ажлын хэсэг гэмт хэрэг үйлдэгдсэн газарт үзлэг хийдэг стандартаараа ажиллаагүй ба үнэндээ баримтыг устгах шахуу ажил хийжээ.

– Шаабараас (Эрүүл мэндийн сайдын үүрэг гүйцэтгэгч байсан Ш.Батбаяр) С.Зоригийн цогцост хийсэн задлан шинжилгээний дүнг авахаар бараг 3 сарын дараа шинжээчид очиж байсан гэдэг.
Энэ 3 сарын хугацаанд уг гэмт хэргийг огт эрээгүй бөгөөд харин ч ул мөрийг нь баллах ажил хийж байсан гэмээр байдаг.

– Өнөөдрийн өндөрлөгөөс эргэж харахад Ш.Отгонбилэгийн улсын өмчийг үрсэн гэх хэргийг шүүх явцад өмгөөлж байсан өмгөөлөгч Алтанхуяг нь Монгол Улсын Ерөнхий Прокурор болжээ. Мөн бас нэг өмгөөлөгч Ганбат нь Монгол Улсын Ерөнхий шүүгч болжээ. Эднийг нэр дэвшүүлж томилуулсан хүн нь Ерөнхийлөгч Багабанди юм. ОХУ-ын төрийн өмчид хамаарах Эрдэнэтийн 49 хувийг эзэмшиж байсан мафи нь уг хувиа баталгаажуулан хувьчилж авах зорилготой байжээ.Гэтэл тэдэнд ОХУ ба Монгол улсын хооронд хийгдсэн Эрдэнэт үйлдвэрийн тухай гэрээ саад болж байжээ. Тухайлбал аль нэг улс нь Эрдэнэт үйлдвэрийн эзэмшиж байгаа хувиа хувьчлах буюу худалдах бол нөгөө улсынхаа засгийн газраас худалдаж авах эсэхийг нь бичгээр асуугаад авахгүй гэвэл хувьчилж болно гэсэн гэрээний заалт тэдэнд саад болж байжээ. Мафид Эрдэнэтийг авсныг нь зөвшөөрөх тийм Монголын засгийн газар хэрэгтэй байсан гэхэд болно.

– С.Зоригийг үхсэний дараа Ерөнхий сайдад нэр дэвшин дэмжигдэж Ерөнхий сайд болсон хүн нь Ж.Наранцацралт. Тэрбээр ОХУ-руу алдартай захиагаа бичиж, дуулиантай огцорч байлаа.Тэр захианы агуулга нь Эрдэнэт үйлдвэрийн ОХУ-ын төрийн өмчид ноогдох хэсгийг хувьчилж авсныг тань зөвшөөрлөө. Бид ч бас ижил нөхцөлөөр хувьчлал хийсэн тохиолдолд танай Засгийн газар бас зөвшөөрөх ёстой шүү гэсэн утгатай байсан гэдэг.

– Мафи ба С.Баяр, Н.Багабанди нар хүссэн хүнээ олж Ерөнхий сайд болгоод хүссэнээ хийлгэж чаджээ гэхээр байдаг юм. Энэ үйл ажиллагааг Н.Энхбаяр нар тасалдуулж Ж.Наранцацралтын Засгийн газрыг огцруулж, уг захиаг хүчингүй гэж зарлажээ. С.Зориг тэдэнд ийм захиа бичиж өгөхгүй бөгөөд Ерөнхий сайдад нэр дэвшсэн л бол тухайн үеийн УИХ-аас дэмжлэг авч чадах хүн байжээ.

– Мөн Багабанди Да.Ганболдод 7 удаа хэрэглэсэн аргаа дахин хэрэглэх нь маш зохимжгүй ба өөрийнх нь нэр хүнд унах байсан бололтой юм.
Да.Ганболд нь тухайн үед хятадын эрлийз, 4 тонн алтыг гадаадад заруулсан, өмч хувьчлалыг хуудуутай хийсэн гэх зэрэг муу нэр зүүсэн хүн байв.Харин С.Зориг бол Монголын нийгэмд маш нэр хүндтэй хүн байлаа.

Одоо энэ гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гадаад хүчин зүйлийн талаар бичье

– 1992-онд болсон УИХ-ын сонгуульд Ардчилсан хүчин навс ялагдаж УИХ-д 6-хан суудалтай үлджээ. Ардчилсан хүчнийхэн бэхжээгүй. Боловсон хүчин муутай байсан цаг тул ялагдсан шалтгаанаа өөрсдөө ч мэдсэнгүй ухаарсангүй. Тэд ялагдлаа ойлгох гэж барууны ертөнц рүү хандаж сонгуулийн ба нийгэм судлаач (социологич ) мэргэжилтнүүдийг урьжээ. Энэ бол хүйтэн дайны төгсгөл үе бөгөөд барууны ертөнцөөс (Герман ба АНУ-гаас) сайн мэргэжилтнүүдийг илгээжээ.

– Тэд Монголын нийгмийн бүх бүлэг давхаргын төлөөлөлтэй уулзаж сайн судалсан байна. Ингээд 1990-1992-онд өрнөсөн МОНГОЛЫН УЛС ТӨРИЙН ШИНЭЧЛЭЛ буюу ХУВЬСГАЛ нь зөвхөн Улаанбаатар, Дархан, Эрдэнэтээс халиагүй байна гэсэн дүгнэлтийг хийжээ. Тэд тайлангаа Ардчилсан хүчнийхэнд тавихаас гадна Герман ба АНУ-д ч тавьжээ. Ингээд ардчилсан хүчнийхэн Германы Конрод адинауерийн сангаас мөнгөн дэмжлэг авч, Монголын хөдөөгийн харанхуй бүдүүлэг иргэдийг гэгээрүүлж улс төрийн боловсрол олгох ажлыг эхлүүлжээ. Мөн АНУ-ын бүгд найрамдахчуудын сангаас мөнгөн тусламж авч, Монгол улсын иргэдийн улс төрийн боловсролыг дээшлүүлэхэд зарж байжээ.Энэ мэт нүсэр ажиллагааг 4 жил тасралтгүй уйгагүй хийжээ.

– Бас яг 1996-оны УИХ-ын сонгуулийн өмнөхөн АНУ-аас сонгуулийн мэргэжилтэн PR-ч ирсэн ба Ардчилсан хүчнийхэнд сонгуульд эвсэл болж ор гэж зөвлөжээ. PR-чийн зөвөлгөө ёсоор Ардчилсан хүчнийхэн МоАХ гэх эвслийг байгуулав. Энэ МоАХ эсвэлд тухайн үеийн бүх сөрөг намууд нэгдэж дээр нь МҮЭ ч уг эвсэлд орсон байлаа. Ингээд 1996-оны сонгуулийн дүн гарахад УИХ-ын 50-суудлыг МоАХ эсвэл авч, 25 суудлыг МАХН авч, үлдсэн ганц суудлыг нь О. Дашбалбар авсан дүн гарчээ. Тэгээд 1996-онд МоАХ- эвслийг сонгуульд удирдаж орсон М.Энхсайхан Ерөнхий сайд болов.

– Ингээд нэг их удалгүй ОХУ-тай М.Энхсайхан их өрийн асуудлыг ярилцжээ. Тэгэхдээ тэрбээр БНМАУ-ын ЗХУ-д тавьсан өрийг төлөхгүй. Төлсөн ч зүүн Европын улсуудын жишгээр ЗХУ –ын цэргийн ангиудын Монголын байгал орчинд учруулсан хохирлыг тооцно гэж мэдэгдсэн байна. Үүний хариуд Оросууд Монголыг залхаах арга хэмжээ авч 10 тэрбум шилжих рубелийн өрөндөө хүү тооцож эхэлжээ.

1911-оноос хойш Монголын олон ч Ерөнхий сайдууд Оросуудтай уулзсан ба М.Энхсайхан шиг эрс тасархай зоригтой хүн байсангүй. Энэ үеэс ОХУ-ын дээд түвшинд номхон буурай Монголд юу болж өнгөрч бэ? М.Энхсайхан гэж хэн бэ? Гэж сонирхох болжээ. Элчин сайдын яамаараа дамжуулан Тухайн үеийн Монголын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч байжээ.
– Оросуудын сонирхол бол өөрийн талыг баримталдаг дуулгавартай номхон улс төрийн хүчнийг Монголд засаг төрийн эрхэнд байлгах байлаа. Монголд Герман ба АНУ-ын дэмжлэгээр тогтсон төр засгийг сольж, өөрийн талыг баримтлагчдаа тавих үйл ажиллагааг сонгуулийн аргаар хууль зөрчихгүйгээр өрнүүлсэн байж мэдэх юм.

– 2000-оны сонгуулиас хойшхи бүх сонгуульд ОХУ-аас сонгуулийн Пи арчдын баг ирж, МАН-д зөвлөгөө өгдөг болсон юм. 2004-онд болсон УИХ-ын сонгуульд МАН ба Эх орон ардчилал эвсэл 36-36 гэсэн суудал авч тэнцсэн дүн гарчээ. Тэр үед сонгуулийн үр дүн будилах байдал үүсч бий болсонд иргэд бухимдан жагсаал цуглаан хийж байв. Мөн МҮОНТВ-ын байр руу Гүндалай тэргүүтэй хүмүүс дайрч орж байлаа.

Гэтэл ОХУ-аас ирсэн PR-чид төв талбай дээр бөмбөг дэлбэл гэж зөвлөж байжээ. Тухайн үед Н.Энхбаяр МАН-ыг удирдаж байсан тул арай тэгсэнгүй. Талбай дээрээс шуудайтай юм олдлоо гэж ТВ-ийн мэдээгээр гараад л өнгөрч байв. Тухайн цаг үед Монголчууд хоорондоо хэл амаа ололцох замыг сонгожээ.

– Харин 2008-оны УИХ-ын сонгуульд МАН-ыг С.Баяр удирдаж орсон ба тэр үед ОХУ-ын PR-чдын зөвөлгөө ёсоор хууль хүчний байгууллагынхан энгийн хувцас өмч, жагсаал хийж байсан иргэдийн дотор орж өдөөн турхирч, үймээн болгож хувиргаад буу зэвсэг хэрэглэн дарж засгийн эрхийг авчээ. Энэ бол бодитой болж өнгөрсөн зүйл байх.

Одоо эргээд 1998-он руугаа оръё

– ЗХУ нь 1921-оноос хойш Монголд олон тооны аллага хүчирхийлэл үйлдэн Монголын засаг төрийн эрхэнд байсан хүмүүсийг хольж сольж өөрийн хүссэн хүмүүсээ тавьж ирсэн түүхэн уламжлалтай улс юм.1992-онд батлагдсан манай Үндсэн хууль нь дотроо олон логик алдаатай байжээ. Энэ алдаанууд дээр түшиглэн Ерөнхийлөгч Н.Багабанди тоглолт хийх болжээ. Мөн тэр үед Монголын засгийн эрхэнд гарсан МоАХ эвслийнхэн хагаран бутарч, хоорондоо тэмцэлдэж эхэлсэн үе байлаа. МоАХ эвслийг нэгтгэн дотоодын хямралыг нь гэтлүүлэн намжааж чадах үлдсэн нөөц лидер нь С.Зориг байсан гэхэд болно.

– С.Зоригийг хөнөөхөд хагаран бутарч байсан МоАХ эвсэлд сэхэх боломж үлдэхгүй гэж тооцоо хийсэн байж бас болох юм. Үнэхээр ч МоАХ эвслийнхэн өөрсдийн байгуулсан Засгийн газруудаа өөрсдөө огцруулсаар ямар ч нэр хүндгүй болж 2000-оны УИХ-ын сонгуульд 4 суудал авах хэмжээнд ялагдсан болно.

Аль ч хувилбар нь ОРОСЫН гар их бага хэмжээгээр орсон гэх логик дүгнэлтэд хүргэдэг. Ер нь 20-р зууны түүхээс харахад гадны гар орохгүй л бол Монголчууд арай ч бие биенээ хөнөөдөггүй юмаа.

Г.Баян

2015 оны 10 сарын 03


URL:

Нэр: Anonymous Огноо: 13 December 2015

ТУН ЗУВ ЛОГИКТОЙ МАГДЛАЛ УНДУР ТААМАГ ДЭВШУУЛЖЭЭ .

Нэр: зочин Огноо: 13 December 2015

монголчууд өөрсдөө л тэдэнд оролцож байх эрхийг өгч,сургажээ.өнөө маргаашаас цааш харах чадваргүй төрийн тэргүүнүүдийн уршиг юмдаа

Нэр: Үнэн Огноо: 13 December 2015

Жинхэнэ алууурчид, Багабандийн мафи баригдаж байгаа юм байна даа. Ардчиллынхныг гүтгэж мөн ч их зовоосон доо.

Нэр: Можеть быть Огноо: 14 December 2015

Сонирхолтой бас байж болох өндөр магадлалтай хувилбар байна. Монголоос 3 орнуудын хөрөнгө оруулалтыг шахаж гаргах нь ОХУ-д ашигтай байсан бөгөөд энэ ажлын гүйцэтгэгч Иргэний хөдөлгөөн нь ЗХУ дагавар орнуудад гарч байсан улбар хувьсгалын хувилбарыг Монголд эхлүүлсэн. Оросууд мега төслүүдийг зогсоохын тулд Украйнд хэрэглэсэн нийгмийг туйлширтал улс төржүүлэх аргаа ашигласан. Өнөөдөр Крым ОХУ-д нэгдэж манайд мега төслүүд зогссон. Замын цариг, дэлхийн тогтсон аргад нийцээгүй газрын тосны нийлүүлэлт, өмнөд хөршөө үзэн ядсанаар ОХУ-г түшихээс өөр замгүй болох зэрэг аргууд үр дүнтэй болж монголын гадаад нэр хүнд үгүй болсон. АН -ын төрийн эрх барих хугацаанд 3 өндөрлөг бие биеийнхээ араас өөр мэдэгдэл хийж ар араасаа гадаад айлчилал хийх болсон нь төрийн нэгдсэн бодлого үгүй болсныг харуулж байна. Саяхан Путин одоо монголын асуудлыг дангаараа шийдэхгүй болж байгаа шүү гэдгээ олны өмнө ЭБ-д нүд ирмэж байгаад хэлсэн. ГОК-ын 49% улбаа аргагүй том болхоор ганц нэг хүн амины хэрэг энүүхэнд байх.

Нэр: Сод Огноо: 14 December 2015

Баян гэж хятад хүн үү? Хятадын талыг баримтлагч юм уу?

Нэр: Anonymous Огноо: 14 December 2015

Elbegdorj Bat-Uul hoyor l medne dee! Ter uyed ni uneheer Otgonbileg guai sejigten baisan bol shalgakh l baisanshd. Odoo hudlaa burhan bolson huneer oroldoh gej jujiglekhnee

Нэр: Shudraga mongol Огноо: 14 December 2015

Hudlaa shaahaa bolitsgoo

Нэр: зочин Огноо: 14 December 2015

тэр эхнэр үр хүүхдүүд нь яагаад дуугардаггүй юм бол,эхнэр хүүхэд охин нь нэг л их сошиал ертөнцөөр гоё ганган хээнцэрээ гайхуулж хөрөнгө мөнгөндөө багтаж ядсан улс байдаг,энэ таамаг зөв дэвшүүлсэн байх магадлалтай,гаар ч барахгүй үнэний ор буй,монголын баян хатагтайн тоонд багтдаг Туяа бол яалтчгүй Багабандийн 2-дахь хатан болсон шүү дээ

Нэр: Anonymous Огноо: 14 December 2015

Гэмгүй царайлсан Багабанди Баяр Отгонбилэг нар Зууны шилдэг луйвар нэвтрүүлэг гарснаас хойш түүний талаар хэвлэгдсэн сонингуудыг хүмүүс явуулж бөөнөөр нь мөнгө цохиж авч байсан. Тус нэвтрүүлгийг бэлтгэсэн Оюундарийн дүү нь учир битүүлгээр амиа алдсан Эцэст нь иймэрхүү ажил хийж гүйцэтгэсэн нөхөр энэ мэт аллагыг зохион байгуулахад оролцсон гэхэд итгэж болохоор логик

Нэр: zochin Огноо: 14 December 2015

за болио. Элбэгдорж өөрөө хүн алчихаад ямар шоу хийгээд бна. монголын ард түмнийг тэгтлээ тэнэг гэж боддог юм уу. Элбэгдорж Батүүл 2 монголынхоо төлөө гэсэн найзыгаа алаа биздээ. өөрсдөө бол монголын төлөө биш мөнгөний төлөө, монголыг уусгаж алга болгохын төлөө яваа хүмүүсдээ

Нэр: БАТ Огноо: 14 December 2015

ЯГ Л БАЙНА ДАА.

Нэр: Энэ Огноо: 14 December 2015

Энэ маш өндөр магадлалтай гадаадын гар хөл орчихоод илэрэхгүй байгаа

Нэр: зочин Огноо: 14 December 2015

Таамаглалаар асуудалыг шийддэггүй юм шүү.Бодит нотлох баримтаар наад асуудалаа харжагсаалтанд оруул.

Нэр: Anonymous Огноо: 14 December 2015

сонгуул ойртсон байна гэж бодогдохгүй байна уу. 2012 оны сонгуулийн өмнө болсон зүйл давтагдаж байна уу даа. АН ын уран арга биш үү?????

Нэр: ooyo Огноо: 14 December 2015

elbegdorj ,batuul 2 l ene allagaas hamgiin ih hojson doo .ene muusain hyataduudiin gar holuud l orosiig esreg yum yarih yum daa

Нэр: Anonymous Огноо: 14 December 2015

ARD TUMEN MIN YAG ODOO HEN HAMGIIN IH ERH MEDELTEI, HEN HAMGIIN IH BAYAN BAIGAA NI ZORIGIIG ALSAN SHUU!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

Нэр: огноо14 в2015 Огноо: 14 December 2015

Ан ийн арга заль л
байхдаа

Нэр: ZOCHIN Огноо: 14 December 2015

OTGONBILEG, BAGABANDI. 2 BOL MAFI MUN SHD EE OTGONBILGIIN UHEL BASAL ZOHION BAIGUULSAN UHEL SHD.

Нэр: Anonymous Огноо: 14 December 2015

за энхсайханыг эр зоригтой ч гэх шиг энэ хужаа нарын бууны нохой хүний бичсэн нийтлэл бн гокын асуудалд багабанди оролцсон нь бол үнэн л дээ марубенигийн асуудал энэ тэр гээд дарагдсан асуудал их бии оросдоо ч гол нь биш

Нэр: бб Огноо: 15 December 2015

Женко тэгвэл Оросын гар хөл нь үнэн юм байна даа. Төмөр замыг гацаасан нь цаанаа бодлоготой байж. 2016 оны сонгуульд МАН ялуул Оросууд Монголоос 3-дагч орны хөрөнгө оруулалтуудыг шахаж гаргаад бараг Мафиа оруулж ирэх юм байна л даа.

Нэр: зочин Огноо: 15 December 2015

Элбэгдоржийн зохиосон зохиол л байна. Аллага Бат-үүл,Элбэгдорж хоёртой холбоотой болохоор өөрсдөөсөө зайлуулахын тулд үхсэн хүн рүү чихэж өнгөрүүлүүлээд сонгуульд ялах тактик боловсруулсан байна. Сайхан жүжиг байна үүнээс илүү сайн жүжиг бичиж чадна шүү манай ерөнхийлөгч Элбэгдорж.

Нэр: иргэн Огноо: 15 December 2015

100-н эрхэмээр Сосорбарам орохдоо Зоригийг алсан хүн бол Батүүл,Элбэгдорж хоёр гэжбаттайгаар хэлээ биздээ.Малыш Энхтүвшин шөнө унтуулахгүй 3 удаа утасдаж хэллээ гээ биздээ. Улайм цайн илт байхад энэ талаар ард түмэн яагаад дуугарахгүй байна вэ. Энэ үнэн гэдгийг Эрдэнэтуул, бас бус хүмүүс хэлээдл байдаг шүүдээ.Батүүл Элбэгдорж хоёр үнэн нь илчлэгдээд ирэхээр захиалгаар өөртийш нь чихэж булзааруулах гэж байгаа юм бишүү. Энэ хоёрыг хурдан барих хэрэгтэйл байна даа.

Нэр: Anonymous Огноо: 15 December 2015

Байсан бололтой гэсэн таавраар ард түмний тархийг угаах хэрэг хэнд байнаа, ёстой аргаа барсан хүмүүсийн л ажил юмуу да. амар сайхандаа жаргажээ гээд төгсгөмөөөр л үлгэр байна

Нэр: zochin Огноо: 15 December 2015

За энэ ч нөгөө зөвлах Гансүхын нүүрсний хэрэг шиг бэлтгэж тэнэг ойворгон бидний тархинд суулгаж байгаа үйл ажиллагаа байна Яг Гансүхийн хэрэг ингэж эрлээ биз дээ

Нэр: Zochin Огноо: 15 December 2015

Batvvliin malgai hergiin gazar bj bsan geel tuhain vedee todorhoi l yum bsan shdee elbeg dorj vvl darga 2 shdee

Нэр: Anonymous Огноо: 19 December 2015

Монголчуудаа шотгонбилэг гуай 2001оны 1сард онгорсон зориг агсны шалгаж бсан хумуус яваандаа бугд зуурдаар онгорсон гэж саяхан зоригын 10баримт гээд уншиж бсан тэгээд отгонбилэг гуай онгорсон хойноо хун захиалж алуулаадбсан байх уу тэнэг хун итгэхээр баримттай юм бичиж бгаач ан нам унхээр хунд байдалд ороод онгорсон хун уруу хамаг буруугаа чихээд яах юм бол ард тумэн бид ийм маанаг юманд итгэ гэхгээд байгаа юмуу ичсэн хун хун алдаг гэж энэ дээ

Нэр: Anonymous Огноо: 19 December 2015

Өнгөрсөн хүнийг овоо хараандаа авч, нөгөө муулдаг орсуудаа хардаж байгаагаас харахад хэний захиалгаар хэн бичиж байгаа нь тодорхой юм. Энэ хүн их мөнгө авсан байхдаа. Аргаа ч барах нь дээ үнэн нэг цагт илрэх биз.

Сэтгэгдэл бичих