Бууж мордох Монгол
Улстөрийн бужигнаан сонгуулийн сургаар улам хүрээгээ тэлж байна. Засгийн газрын эрх мэдэл, сайдын суудал, өндөр албан тушаалын төлөөх цусгүй дайн үргэлжилсээр…
Эрүүл мэндийн сайд Г.Шийлэгдамбыг АТГ-аас саатуулснаас хойш Монголын төрд багагүй бужигнаан өрнөлөө. Түүний орыг залгах төрийн түшээг хайсаар, эрсээр олигтой шийдэлд хүрэлгүй сар гарангийн нүүрийг үзчихлээ.
Харин тэрээр энэхүү харж хүлээсэн улстөрөөс бага зэрэг холдож амьсгал авахаар БНСУ-ыг зорьж эрүүл мэнддээ анхаарч байгаа гэх мэдээллийг эх сурвалжууд мэдээлж байна.
Гэтэл Монголын улстөрийг бууж мордохдоо л өөрийнхөө дураар хөдөлгөж чаддаг Н.Энхбаяр гэж хэн бэ? Монголын төрийн түшмэлээс аваад тэргүүн болтлоо дэвшиж чадсан чадвартай улстөрч гэдгээр нь ард түмэн мэднэ. Гэвч сүүлийн үед тэрний ааш ая нь нэг л олдохгүй хоёр нутагтан шиг л Монгол болон Солонгосын хооронд бууж мордох боллоо.
Улстөрийн хүрээнд орох боломж гарвал цаг алдалгүй Монгол руу эх нутгаа тэмцэн ирлээ гэж хэлдэг ч, түүнийг улстөрийнхөн хүлээж авахгүй болохоор нүүр буруулаад Өмнөд Солонгосыг зорьдог нь нууц биш.
Төрийн томоохон түшээ хэмээн итгэл хүлээлгэдэг байсан ард түмэн харин өнөөдөр хоёр нутагтан шиг нутаг сэлгэсэн Н.Энхбаярын энэхүү үйлдлийг харсан зарим нэгэн түүнийг туйлбаргүй нэгэн хэмээн шүүмжилж эхэллээ.
Эх сурвалж www.bolod.mnЧОЙ
URL:





