Дураар байж болох уу чамтай

Ханхар цээжинд чинь наалдан хүүхэд адил нялхарч
Халуун янаг үнсэлтээр уруул юуг чинь шимж
Гал шиг ноцох хүслээ барилгүй чамд л өгчихөөд
Гарын чинь аясаар хөлбөрөн хорвоог умартаж болох уу би
Үймээнт энэ орчлонг түр ч гэсэн мартаж
Үүрэндээ хоргодох ангаахай адил чиний л тэвэрт дулаацан
Зөөлөн аядуу хөдөлгөөнд чинь биеэ сул хаяж
Дуулим орчлонгийн жаргалыг хамтдаа эдэлж болох уу
Хүмүүн заяанд төрснийхөө ид хавыг мэдэрч
Хүсэл сэтгэл хоёроо тэр чигт нь тушаачихаад
Хөхрөх тэнгэрийн мандалд хөөрөн нисэх шувуу адил
Халуухан дэврүүн хүслээр дураар байж болох уу чамтай

2014.07.28

Ч.Чимгээ


URL:

Сэтгэгдэл бичих