ЗАСАРШГVЙ ЗАСАГ ДАРГА НАР
Засаг дарга бол харьяалагдах нутаг дэвсгэртээ тєрийн удирдлагыг хэрэгжvvлэх чиг vvрэг бvхий тєр, засгийн тєлєєлєгч мєн гэж холбогдох хуульд нь тодорхойлжээ. Харин энэхvv тєлєєлєгчид маань vе vе даварчихдаг тал бий. Тэр дундаа аймаг, дvvргийн зарим Засаг даргад хамааралтай. Тvрvvчийн долоо хоног тэр чигтээ л дvvргийн Засаг дарга нарт зориулагдсан байлаа. Харамсалтай нь, муу талаасаа.
Нэг. Єнгєрсєн баасан гаригт Сонгинохайрхан дvvргийн Засаг дарга Ц.Болд баривчлагдсан тухай мэдээлэл тvгэв. Тvvнийг тєсвийн хєрєнгє хувьдаа завшсан учир баривчилж, шалгаж буй гэлээ. Гэтэл зарим эх сурвалж Засаг дарга ажлаа хийж байгаа гэх юм. Єєрєє ч “Би зvгээр” гэсэн байна билээ. Тэгж хэлсэн нь бас учиртай аж. Ц.Болд даргыг Чингэлтэй дvvргийн шvvхийн шvvгч эгч нь сулласан байна. Улсад 300 орчим тэрбум тєгрєгийн хохирол учруулсан хvнийг зvв зvгээр явуулсан юм байх. Хууль, хяналтынхан одоогоор илрvvлээд буй мєнгєн дvн нь ийм.
єрєнгє мєнгє шамшигдуулсаныг бид таашгvй. Харин шууд харьяалагдах ёстой албан тушаалтан Ц.Болд даргыг баривчилж суллаж байхад тайлбар єгєх учиртай албаны хvмvvс нь таг чиг сууна. Сонгинохайрхан дvvрэг vеийн vед дарга тогтдоггvй дандаа л хэрэг тvвэгт орооцолдоод огцордог “уламжлалтай” боллоо.
Хоёр. Баянгол дvvргийн ИТХ-ын зарим тєлєєлєгч Засаг дарга Л.Амгаланг огцруулах шаардлага хурлын даргадаа гардуулсан. Дєрвєн зvйл бvхий шаардлагад нь Засаг даргыг мєрийн хєтєл-бєрийн биелэлтээ тайлагнахыг тусгажээ. Уг нь тэрээр ИТХ-даа ажлаа тайлагнах учиртай. Гэвч тэрээр юу хийснээ болон дvvргийн тєсвийн зарцуулалтаа тайлагнахыг хvсэхгvй байгаа бололтой. Єнгєрсєн баасан гаригт дvvргийн ИТХ-ын Тэргvvлэгчид хуралдах байсан юм. Тvvнтэй холбоотой бас нэг мєнгєний асуудал босч ирэх нь. Баянгол дvvргийн хог хаягдлын сангийн ажилчид єнгєрсєн тавдугаар сараас хойш цалингаа аваагvй гэв. Энэ нь нийтдээ 36 сая тєгрєг болж байгаа аж. Тэд цалингаа гаргуулж авахаар Засаг даргад хандсан боловч шийдэгдэхгvй єдийг хvрч. Тиймээс Хог хаягдлын сангийн vйлдвэрчний эвлэл Л.Амгалан даргыг огцруулах шаардлага тавихаар зэхэж байна. Мєн хог хаягдлын санг Тохижилт vйлчилгээний компанид нийлvvлж, 20 гаруй хvнийг ажил-гvй болгож, хоёр орон бvхий саяар хэмжигдэх мєнгийг хэрхсэн нь тодорхойгvй байгаа гэв. Цорын ганц эмэгтэй Засаг дарга том дарга нарынхаа чихийг хамгийн их халууцуулдаг имижтэй.
Гурав. АТГ-т vе vе “морилж буй” Засаг дарга нарын тоог Налайхынх нэмлээ. Б.Баяндэлгэр дарга ИТХ-ын даргатайгаа хамт авлигын хэргээр байцаагдаж байгаа юм. БНСУ-ын “Жэхуан” гурппт 300 гаруй га газар зарсныхаа тєлбєрт 50 мянган ам.доллар авсан тухай эх сурвалж хэлсээр. Vvнийх нь мєрєєр шалгаж байгаа боловч даргагvй АТГ тэдний ємнє сєгдєж таарна. Акулуудыг яаж ч чадахгvй байгаа юм чинь жараахайнуудыг барихаар тор хаяад ч нэмэргvйн жишээ энэ. Зєвхєн мєнгє ч биш бас бус асуудалд орооцолддог гэж Налайхын иргэд Засаг даргынхаа талаар хов хvргэх нь ч бий.
Дєрєв. АН ялсан цорын ганц дvvрэг Хан-Уул Ж.Ганхуяг хэмээх Засаг даргатай. Гэвч байнга хэрvvл тэмцэл болдог тус дvvргийнхэн сvvлдээ хувь тавилантайгаа эвлэрч байгаа бололтой. Хамгийн сvvлд гэхэд 470 сая тєгрєгийн хэргээр АТГ-т шалгагдаж буй мэдээлэл бий. Мэдээж тєсвийн хєрєнгєнд гар дvрж, албан тушаалаа урвуулан ашигласан учир ийн шалгаж байгаа аж. Тvvнийг хууль зєрчсєн захирамж гаргах тоолонд Нийслэлийн Засаг дарга хvчингvй болгодог байж. Тиймээс Нийслэлийн Засаг дарга єнгєрсєн хоёрдугаар сард тvvнийг огцруулах 128 тоот захирамж гаргасан боловч одоо болтол суудалдаа “наалдан пад” хэвээр.
Дээрх бол ердєє хамгийн сvvлийн vеийн баримт. Тvvнээс ємнєхийг сєхвєл сонины зай талбай даанч хайран байна. Иймэрхvv янзтай нєхдvvд засаг тєрийн тєлєєлєгч гэгдэн бvхэл бvтэн дvvрэг хариуцаж буй. Нийслэлийн Засаг дарга нь ч тэднийг дийлэхээ байсан бололтой. Тvvний гаргасан шийдвэрийг тэд тоох ч vгvй.
Баримтаас харахад эрхмvvд татвар тєлєгчдийн мєнгийг хэд л бол хэдэн сая, бvр тэрбумаар нь халаасладаг байх нь. Хэдийгээр хууль хяналтынхан шалгаж байгаа гэх боловч тvvх давтагдахгvй гэх баталгаа vгvй. Яагаав, Л.Амгалан дарга АТГ-т хєрєнгє орлогоо худал мэдvvлж, нуун дарагдуулсан нь илрэхэд цалингийн тодорхой хувиар торгуулиад єнгєрсєн дєг. “Бас цалин гэж єгдєг юм уу” гэдэг шиг тэр зэргийн торгууль юу ч биш байж таарах нь. Тvvнийгээ хэд дахин vржvvлээд улсаас хумсалчихдаг юм хойно арга ч vгvй биз.
2008 оны орон нутгийн сонгуулиас хойш Засаг дарга нь солигдоогvй дvvрэг цєєхєн боллоо. Зарим нь гурав дахь Засаг даргынхаа барааг харах нь ээ бараг. Экс Засаг дарга нар ихэнхдээ арга хэмжээ авахуулж, халагдаж, огцорсон. Дураараа дургиж, дунд чємгєєрєє жиргэж буй хэзээ ч засаршгvй энэ хэдийг нэг хазаарлах болсон байлтай. Албан тушаалтан нь хvчрэхгvй байгаа бол нам нь нэг юм бодох цаг болжээ. Тэд даварсаар даварсаар…
URL:













