Монгол Улсад хоёр дугаар сарын 29-ний өдөр төрсөн 1973 хүн амьдарч байна

Өнөөдөр 2016 оны хоёрдугаар сарын 29. Энэ жил ӨНДӨР жил буюу нарны зурхайн ёсны гурван зуун жаран зургаан хоногтой жил тохиож буй билээ. Энэ өдөр дөрвөн жилд нэг удаа болдог юм. Өндөр жилийн хоёрдугаар сарын 29-нд мэндэлсэн хүний төрсөн өдөр дөрвөн жилийн давтамжтай нэг удаа тохионо гэсэн үг.

Дэлхий дээр дөрвөн сая хүн хоёрдугаар сарын 29-нд төрсөн гэсэн бүртгэл байдаг бол Монголд 2012 онд 2150 гаруй хүн энэ өдөр төрснөөс 60 хувь нь эмэгтэйчүүд ажээ. Харин өнөөдөр Үндэсний статистикийн газраас хоёрдугаар сарын 29-ний өдөр төрсөн хүмүүсийн тоо баримтыг график болгон эх бэлтгэж гаргасан байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар Монгол Улсад хоёрдугаар сарын 29-ний өдөр төрсөн 1973 хүн энх тунх амьдарч байна.


URL:

Сэтгэгдэл бичих