Дуучин А.Хишигдалайг “Балай авгай”-гаар нь дуудсан Д.Уранзаяагийн хайр

Дуулахаас гадна жүжиглэх авьяастай гэдгээ харуулж чадсан А.Хишигдалай өчигдөр “Сайн уу, амьдрал минь-2” киноны нээлтэнд цагаахан сарнай мэт тун ч үзэсгэлэнтэй иржээ. Угийн авхаалжтай сэргэлэн дуучин бүсгүйн хувьд анх удаа кинонд тоглож байгаа төдийгүй муугүй жүжиглэдэг болохоо ийнхүү харуулаад авсан.

Тэрбээр тус киноны “Долоон дэлбээт цэцэг” хэсгийн гол дүрд тоглосон бөгөөд үзэгч олноос чамлахааргүй үнэлгээ аваад сэтгэл нь ихэд догдолсон гэнэ. Мэдээж хэрэг, дуучин бүсгүйн ойр дотны хүмүүс, найз нөхөд нь киноны нээлтэнд оролцохоор ирсэн нь олны сонирхлыг ихэд татсан болов уу. Тэдний дунд “Киви” хамтлагийн ахлагч Д.Уламбаярын төрсөн дүү, мөн МУГТ Н.Төгсцогтийн экс эхнэр гэдгээрээ олонд танигдсан Д.Уранзаяа ч бас харагдана лээ.

khishigdalai

Хүүгээ төрүүлээд удалгүй нөхөртөө хаягдсан гэх энэ бүсгүй фитнессээр эрчимтэй хичээллэж, томоохон тэмцээн уралдаанд амжилт гаргаснаар барахгүй өдгөө “Стар” телевизэд хөтлөгч хийж байгаа юм билээ. Хачирхалтай нь, ихэвчлэн урлаг соёлын охид хүүхнүүдтэй найзархах дуртай түүний “хайр” цахим ертөнцөд олны дургүйцлийг төрүүлж эхэлсэн аж. Тэрбээр дуучин А.Хишигдалайд урмын ташуур өгөх далимдаа магтан матсан юм байх. “Найздаа баяр хүргэе ээ. Найз гэсэндээ биш үзэгчдийн хувиар үзээд би чамд онц дүн өглөө.

Чамайг минь мэдэхгүй, танихгүй хүн үзээд гайхах байх. Харин би өдөр бүр тэр инээдтэй царайг нь харж, яриаг нь сонсдог болохоор дэлгэцээр чамайг харах сайхан байлаа. Бахархаж байна, найзаараа мөн. “Сайн уу, амьдрал минь-2” киноны бүх уран бүтээлчдэд баяр хүргэе. Хавь ойрд инээгээгүйгээрээ инээж, уйлаагүйгээрээ уйллаа. Сайхан кино болжээ. Гоё кино үзсэн сэтгэл хүртэл дагаад сайхан боллоо. Хишигдалай хайртай шүү чамд би, балай авгай минь” хэмээн бичсэн нь олон хүний гайхлыг төрүүлсэн аж. Адилхан загварын цагаан даашинзыг чухам хэн нь хэндээ “зээлүүлсэн” болох нь тодорхойгүй энэ хоёр бүсгүйн “хайр” их л өвөрмөц байгаа биз.

 

Zone.mn


URL:

Нэр: Anonymous Огноо: 14 June 2016

ТЭНЭГ ЭРГҮҮ ХҮҮХЭН ТОГЛОХ ЮМА ОЛЖ ЯДСАН УХААН МУУТАЙГАА ХАРУУЛЖДЭЭ

Нэр: зочин Огноо: 14 June 2016

Хишиг далай гэж мөнгө нэр олоход юугаа ч тавиад туучихдаг цагаандаа гарсан жинхэнэ балай авгай ,яаж арчаагаа алдаад эр гуйж явсаныг мэднээ.энэ я тухай хэн ч сонирхохгүй өөрөө мөнгө өгч өөрийнхөө тухай бичүүлэх ээ болимоор юм ичихгүй хүүхэн чинь

Сэтгэгдэл бичих